logo
Энхийн элч терроризмын эсрэг

Энхийн элч терроризмын эсрэг

2012/06/09

6-р сарын 8-нд Тажикистанд ШХАБ-ын “Энхийн элч -2012” штабын командлалын  сургуулилт  эхэлсэн бөгөөд 6-р сарын 14-нд хүртэл  үргэлжлэх юм. Сургуулилтын  явцад  уулархаг газрын нөхцөлд терроризмын эсрэг ажиллагааг хэрхэн бэлтгэн зохион  явуулахыг  харууллаа.

Уг сургуулилт нь Бээжингийн ДХУ-ын дараа шууд явагдаж байгаагаараа онцлог юм. ШХАБ-ын  орнуудын тэргүүн нарын уулзалт дээр бүс нутаг болон дэлхийд байдал хурцдаж буй нь тус байгууллагаас тусгай албаныхан болон цэргийн байгууллагуудын оролцоотой зохистой арга хэмжээ авахыг  шаардаж байна гэж цохон тэмдэглэсэн.

Шинжээчид сургуулилтанд ШХАБ-ын байнгын зургаан гишүүдээс таван гишүүн оролцож байгааг анхаарчээ. “Энхийн элч-2012” ажиллагаанд Узбекистан улс албан ёсоор шалтгаанаа тайлбарлалгүй оролцохоос татгалзсан.  Гэхдээ шинжээчид гол шалтгаанаар тус улсын Тажикистан улстай эрс хөндий  харилцааг гэж үзэж байна. Хоёр орны нийтлэг хилийг  минжүүлсэн  бөгөөд Узбекистан, Тажикистаны хооронд агаарын харилцаа үгүй.

Нөгөөтэйгүүр,цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, терроризмын заналхийлэлтэй зөвхөн хамтын хүчээр л тэмцэж болох бөгөөд ШХАБ-ын  армиудын уламжлалт хамтарсан сургуулилтууд нь бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм. ШХАБ-ын арав гаруй жилийн түүхэнд тус байгууллага зорилгоо байнга биелүүлж ирсэн. Нэгэн үе  байгууллагын гишүүн орнууд америкийн эсрэг цэргийн эвсэл бүрэлдүүлж  байна  гэхээс эмээж  зөвхөн эдийн засгийн төслүүдэд ач холбогдол өгч байсан.

Энэ бол алдаа байсан гэж  Аюулгүй байдлын асуудлын оросын шинжээч, профессор, чөлөөндөө байгаа хошууч-генерал Анатолий Болятко үзээд «2000 оны эхээр  ШХАБ байдлыг буруу үнэлж байсан. Тэд бүх юм сайн сайхан, энх тунх байна гэдэг үүднээс  зөвхөн эдийн засгийн асуудлаар  ажиллахаар шийдсэн. Гэтэл амьдрал үүнийг хийж болохгүй гэдгийг хэлж өгсөн. Терроризмын тулгамдсан асуудлууд болон аюулгүй байдлын бусад дуудлагууд  нь зарим  орнуудын төдийгүй, байгууллагуудын, тухайлбал, ШХАБ-ын анхаарлыг шаардаж байна» гэлээ.   

Сургуулилтын командлалын газраас “Энхийн элч-2012” сургуулилт”нь гурван үе шаттай явагдана гэдгийг мэдэгдэв. Энэхүү арга хэмжээ  нь цэрэг-улс төрийн зөвлөгөөгөөр ажлаа эхлэв.  Энд зэвсэгт хүчний  ерөнхий штабын төлөөлөгчид ШХАБ-ын гишүүн орнуудын  хямралт байдлыг зохицуулахад  цэргийн хэрэгжилтийн  нийтлэг асуудлыг хэлэлцэв.

Хоёрдугаар шатанд цэргийн нэгжүүдийн удирдлагууд сургуулилт явуулж байгаа газрын тодорхой нөхцөлүүдэд  терроризмын эсрэг үйл ажиллагаатай тэмцэх бэлтгэл сургуулийг явуулна. Эцэст нь гурав дахь шатны идэвхитэй сургуулилт.Үүнд 2 мянга гаруй цэрэг, офицер  оролцоно.  Арми, фронтын нисэх хүчин, цэргийн хүнд техник болон их бууны ангийг ашигласан терроризмын эсрэг  хамтарсан ажиллагаа нь   тажикистаны хойд хэсгийн Чорух-Дайронд явагдана.

Өмнөх жилүүдийн  адил терроризмын эсрэг  тэмцэл “туг нь дор” явагдаж байна.Гэхдээ цэргийн шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, ШХАБ-ын орнуудын цэргийн ажиллагааны цэгц нь  д хариу барих Төв Азид хямралын байдал үүсэх буюу “арабын хаврын” болзошгүй заналхийллийн  тохиолдолд шаардлагатай юм. Өөр заналхийллүүд ч байна, тэдний  хүрээ өргөн  бөгөөд   тогтворгүй байдлын хүчин зүйлүүдийн дунд  алан хядах ажиллагаа, хэт даврах үзэл болон мансууруулах бодисийн хууль бус наймаа болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй   тэмцэх хийгээд дэлхийн янз бүрийн   бүс нутгийн байдлын тогтворгүй байдлуудтай холбоотой асуудлуудыг  бээжингийн ДХУ-ын дүнгийн баримт бичигт  заасан нь санаандгүй юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш