logo
Уужим тал шигээ уужуу сэтгэлтэй Монгол эр хүн та хаана байна?

Уужим тал шигээ уужуу сэтгэлтэй Монгол эр хүн та хаана байна?

2012/06/11
Хүн эхээс төрөхөө, бас хэд насалж, хэрхэн амьдрахаа шийдэж чаддаг байсан бол сайхан байхсан гэж та өмнө нь бодож байсан уу? Даанч амьдралд санаан зоргоор болдоггүй зүйл дэндүү их. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн хайрлаж дурлалцаад, /магадгүй зарим тохиолдолд санамсаргүй байдлаар/ хурьцалд орох агшинд эр эм бэлэг эс нийлэн сперматзойд буюу үр боловсорсон өвдгөн эс үүссэнээс би болон та бүрэддсэн. Үр тогтсон өндгөн эс бүрэлдсэнээс хойш революци явагдана. Биологийн шинжлэхухаанд революци гэж үр тогтсон өндгөн эс бүрэлдсэнээс хойш хүн төрөөд үхэх хүртэлх хугацааг хэлдэг. Тэгэхээр революцийг зогсоох ганц арга бол ураг эхийн хэвлийд 12 ДЛюо хоногоос өмнөх үе хүртэл хугацаанд эх эмчтэй харилцан тохиролцон ургийг нөхөн тэжээж байдаг дөрвөн гол судсыг таслаагүй тохиолдолд та энэ дэлхийд мэндлэх ногоон шугамыг давлаа л гэсэн үг.

Ийм учраас нэгэнт л таныг төрүүлэхийг хүссэн тэр нэгний хайр халамж, таны төлөө гэсэн зүрх сэтгэлийг та хүндэтгэн тэр нэгний төлөө биш юм аа гэхэд өөрийнхөө төлөө амьдрах ёстой. Харин энэ дэлхийгээс буцаж одох цаг хугацааг та өөрөө эсвэл өөр хэн нэгэн шийдэх учиргүй юм. Ингэж бичих болсон шалтгаан нь “Амьдрал ёстой новш юм даа.... түй чёрт” гэж хэлээд сайн дурйараа хорвоог орхих өчүүхэн зүрх сэтгэлтэй /миний бодлоор/ хүмүүс нийгэмд дэндүү олширч байгаад харамссан харамслаас үүдэлтэй. Та мэдээж сонссон байх. Цагдаагийн ерөнхий газраас өдөр алгасалгүй ийнхүү мэдээлж байна. “Гэрийнхээ чагтаганаас өөрийгөө боомилжээ, өмднийхөө тэлээгээр шатнаас өөрийгөө дүүжилжээ, гэрийнхээ тоононоос дээлийнхээ бүсээр боомилон амиа егүүтгэжээ, галт тэрэгний өмнүүр орон амиа хорложээ" гэх бараан мэдээллүүд ар араасаа хөвөрнө. Шоуны оргил өдөр нь баасан ахын төрсөн өдөр гэдэг шиг амиа хорлолтын сүлд гариг нь амралтын өдөр болж таарч байх шиг байна. Жирийн өдөр 3-5 хүн ертөнцөөс сайн дураараа явдаг жишиг тогтчихсон байна, Монголд. Харин амралтын хаёр өдөр хэдэн хүн амиа хорлосон талаар даваа гаригт Цагдаагийн газраас тодруулбал дунджаар найм, зарим тохиолдолд үүнээс давсан их тоо гардаг нь нууц биш.

Амиа хорлолтыг нэг үе Есүс Христтэй холбон тайлбарладаг байсан. Ертөнцийн Эзэнтэй хурдхан уулзаж, мөнх жаргалтай амьдрах хүсэлдээ хөтлөгдөн эгэл ертөнц баяртай гэж хэлээд өндөр барилга дээрээс үсрэх өсвөр насны охид олон байна гэж нэг үе үзэж байв. Гэтэл Христийн шашинд юу гэж үздэг талаар сонирхлоо. Бусдыг үхэлд уриалан дууддаг их ёрын номлол байх нь гэж хардсан хэрэг л дээ. Үгүй ажээ. Бурхан хүнийг өөрийн зорилгын дагуу бүтээсэн бөгөөд амиа хорлох нь бүтээгчээ үгүйсгэж буй хэрэг аж. Тиймээс амиа хорлох нь Бурханы хуулийг зөрчиж буй хэрэг бөгөөд түүнд аврал гэж үгүй. Тэнгэрийн улсад түүнд орох газар байхгүй бөгөөд диваажингийн тухай сана-хын ч хэрэггүй гэж үздэг юм байна.

Судалгаа сөхлөө өөрийн хүслээр амьдралаас татгалзагсдын насны байдал нь 25-45 насны эрчүүд байдаг юм байна. Эрчүүдийн амиа хорлох болсон шалтгаан нь нийгмийн хүнд хэцүү байдал, өр зээл, ганц нүдээрээ ч тоож харахгүй байгаа эмэгтэйчүүд. Гадны улс орнуудад эрэгтэйчүүд бус эмэгтэйчүүд амиа хорлох нь элбэг байдаг. Гэтэл манай улсад айл гэрийн ноён нуруу, гэр бүлээ авч явах өрхийн тэргүүн, хүү охины сайн эцэг байх учиртай эрчүүд нь идэр насандаа амьдралд ийнхүү бууж өгч байна. Амьдрал “новш” байлаа гээд эмэгтэйчүүдэд бүх ачаагаа үлдээгээд бүхнээс зугтах нь Монгол эрэгтэйн ухамсар мөн үү? Уужим тал шиг уужуу сэтгэлтэй гэж хэлэгддэг Монгол эр хүний ноён нуруу ийм өчүүхэн болчихсон юм гэж үү? Эрчүүдийн амьдралыг орхих олон шалтгааны нэг нь эмэгтэйчүүд. Тэр миний араар тавьсан, нададхайргүй гэнээ гээд усан нүдэлж амиа хорлох тухай ярьж суух эр зөвхөн эмэгтэй хүний .төлөө төрсөн бололтой. Уг нь эх ЙЪ түүнд илүү их найдвар тавин хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэсэн баймаар. Үнэндээ ийм өчүүхэн сэтгэлтэй эрийг хаясан эмэгтэйн зөв ч гэмээр. Учир нь ийм дорой байдлыг олоод харчихсан тэр эмэгтэй харин ч ухаантай байж таарна гэмээр. Гэхдээ хайрлаж дурласан байлаа гээд түрүүлж хайраа илчлэх эрх байдаггүйгээс болж насаараа чимээгүй дотроо хайрладаг эмэгтэйн зүрх сэтгэлээс эрчүүд суралцах хэрэгтэй юм шиг байна. Халхын эрчүүд хаданд гарсан биш гэхчлэн өөрөө хайргүй хэрнээ өөртөө хайртай нэгнээр хайрлуулаад хатан шиг амьдарч байгаа эмэгтэйчүүд өчнөөн л байдаг. Хүйсийн харьцаа 52/48 харьцаатай манай улсад нэгд нь хаягдлаа гэхэд нөгөөтэй нь ханилах хангалттай боломжтой. Мэдлэг боловсролоороо ч эмэгтэйчүүдээсээ хол тасарч хоцрох эрэгтэйчүүд гуймхай мөртлөө голомхой гэгчээр нэг эмийн хойноос хөлөө хугалчих гэж гүйгээд гуньсан сэтгэл нь амиа золиход хүргэдэг юм байна. Эмийн хойноос амиа зольчихож байгаа өчүүхэн сэтгэлгээтэй эрчүүдэд эх орноо гэсэн сэтгэл хумсны толион чинээ ч байхгүй гэдэг нь ойлгомжтой. Ийм эрчүүд олон байвал Монгол Улс хөгжиж цэцэглэх талаар бодох тэнхэл хүрэхгүй байна. Амьдралаас зугтаад диваажинд очихыг хүсэв үү? Хүнд ачаанаас зугтаад диваажинг зорило^о гэхэд диваажин тэднийг алгаа тосоод хүлээж авах нь юу л бол. Хулгайчид дургүй зүйл байхгүй гэдэг шиг тамд л орох газар олдож мэдэх юм.

Амиа хорлоод байгаа эрчүүдийн нөгөө хэсгийг аваад үзвэл их өр зээл, нийгмийн хүнд хэцүү байдлаас болдог байна. Эр хүн, эмэгтэй хүнээс илүү сэтгэлийн хаттай байх учиртайсан. Өнөөдөр хэдэн халтар төгрөгөөр дутлаа гээд, өөрийг нь гэж хайрлах хүн ховорхон байлаа гээд эр хүн гэж хэлэгдэх утга учраа санан хатуу хөтүү нийгэмд илүү ихээр хурцлагдан долоо дордовч найм сэхнэ гэгчээр урапп тэмүүлж амьдрах ёстой баймаарсан. Ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн ходоод энэ бол өнөөгийн нийгэм. Олдож байгаа нь аяга тагш хатуу юм л байна. Нийгэм үнэндээ “дурак” байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Ядаж байхад тавлаж буй мэт “Хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлнэ” гэж бүлт үсрэх нэр дэвшигчдийн цатгалан нүүрнүүд замын самбаруудаардүүрэн. Гэхдээ бодит амьдрал лавшаа-бантан, лавшаа тэгээд бантан гэхчлэн амьдрал үргэлжилсээр. Энэ хөгийн нийгмийг нь үзэн ядсандаа эрчүүд нь сайн дураараа тэнгэрт хальсаар..... Үхтэл үр харам гэгчээр хэдэн өлсгөлөн бор хүүхдээ харсан сэтгэлдээ хүлэгдэн ээж нар "новш"-ийн хорвоод тэсч үлдэжбайна. Би өөрөө эрхүн. Новшийн хорвоог өөрчлөх ид шидтэн төр засагт гарч, илжирсэн нийгмийн булайг арилгана. Ээж нарын нуруунаас дүүжлээстэй хүнд ачааг хэн нэгэн “баатар” авч хаяна. Аавууд нийгмийг босгон байгуулж, нус нулймс, хүчирхийллээр дүүрэн ертөнцөд гэрэл гэгээ гийнэ гэдэгт итгэдэг. Тэр үед аавууд архиар зүрхээ чангалан тамын тогоо руу үсрэхээ болих байх. Гэсэн ч авлига хээл хахуулиар имижээ бүрдүүлсэн улстөрчдийн улыг харж суух биш хатуу хөтүүг тэвчих сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр хүсэл мөрөөдлөөр дүүрэн байхыг эрчүүдээсээ хүсье. Энд өсвөр насны гэнэхэн хайр дурлалаас шалтгаалан орчлонгоос зугтах хүүхдүүдийг дурдалгүй орхилоо. Амьдралын сайн, саар бүхнийг дөнгөж ойлгох гэж яваа тэдэнд олон юм яриад яахав. Аавууд амиа хорлодог болчихсон "шог" нийгэмд. Эцэст нь хэлэхэд салаа замын үзүүрт ганцаарддаг ч сарних гэрлийн үзүүрт жаргал байдаг гэдэгт итгэн зөвхөн үнэнээр явж чадвал амьдрал танаас зөрж одохгүй гэдэгт итгээрэй. Өнөөгийн нийгмийг сайн талаас нь бичье гэсэн ч саар нь дэндүү олон юм. Гэхдээ сайн сайхан амьдралыг цогцлоох эсэх нь танаас, өөрөөс тань шалтгаална гэдгийг санах хэрэгтэй. Өчүүхэн зүйл хэцүү санагдавч түүнийг давах арга зам нь хажууханд нь байдгийг санаарай. Хүнд хэцүүгээс зугтлаа гээд бүх юм дуусахгүй. Цаг бусын үхлээр хорвоог орхигсод энэ амралтын өдрүүдэд олон бүү байгаасай гэж хүснэм. Амьдрал хэцүү. Олон салаа зам, уйтгар гуниг биднийг хүлээж байдаг ч тэр хэмжээгээр баяр хөөрийг амсах болно гэдэгт итгээрэй. Хэцүү бэрхийн гачлангаас эмс, хүүхдээ суга татан гаргах эрхэм Монгол эр хүн та хаан байна вэ... Ахиж амралтын өдрөөр арваад аав амьдралд сөхөрч бууж өгөөд амиа хорлолоо гэх мэдээллийг би сонсмооргүй байна.

С.Мөнх-0д
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш