Хавтаст хэрэгтэйгээ танилцахад нь 13 сарын хугацаа өгсөн
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Эрүүгийн хэргийн хуралдааны танхимд энэ сарын 6-7-нд хоёр өдөр хаалттай үргэлжилсэн "Долдугаар сарын 1"-ний гэх тодотголтой цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох 32 хавтаст хэрэг бүхий эрүүгийн хэргийг шүүх хурал шийдвэрээ гарган, шүүгдэгчдэд ялын тогтоолыг танилцууллаа.
Шүүх хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, Ж.Оюунчимэг нар оролцсон бол шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооноос томилсны дагуу Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Ш.Батсүхэд М.Алтан-Өлзий, Г.Ганбаатарт С.Тэгшжаргал нар эрхзүйн туслалцаа үзүүллээ.
УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний өдөр эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргав. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл, хамгаалалтын газрын дарга асан хурандаа хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригт хурандаа О.Зоригтод 5.6, Хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн хорих ял оноолоо. Улмаар Өршөөлийн хуульд хамруулан Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус биеэр эдлүүлэхээр шийдвэрлэв. Харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан,цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийн зүйл ангийг өөрчилж Өршөөлийн хуульд хамруулсан юм. Шүүхийн шийдвэрийг Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил эсэргүүцэн давж заалдана гэдгээ мэдэгджээ. Шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулалгүй шүүхийн хэлэлцүүлэгт оруулсан, О.Зоригтыг өөрөөр нь өмгөөлүүлсэн, гэрч дуудаагүй гэх мэт олон асуудал гарч, шүүх бүрэлдэхүүнийг буруутгасан. Мөн хохирогч Ц.Энхбаяр шүүх хуралдааныг орхин гарсан, түүний өмгөөлөгч О.Баасанхүү шүүх процессийн алдаатай шүүн таслах ажиллагаа явууллаа гэж шүүмжилсэн юм. Харин анхан шатны шүүх шийдвэрээ гаргаж, шүүгдэгчдэд тогтоолыг нь танилцуулсны дараа шүүх хурлыг даргалагч, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр тайлбар хийлээ.
-Хавтаст хэргээ нэг ч уншаагүй өмгөөлөгч шүүх хуралдаанд орсон. Ийм практик ер нь шүүхэд байдаг уу?
-Шүүгдэгч нарт хавтаст хэргийн материалтай танилцах боломжийг Прокурорын дэргэдэг Мөрдөн байцаах албанаас бүтэн долоон сарын хугацаанд өгч, шүүх энэ оны нэгдүгээр сараас хойш боломж бүрдүүлж, тусад нь өрөө гаргаж, ажлын бус цаг, бүр шөнийн цагаар танилцах нөхцлөөр хангасан. Тэгэхээр энэ хугацаанд танилцаж амжаагүй, өмгөөлөгч нараа сонгоогүй нөхцөл байдлыг юу гэж ойлгох вэ.
Мэдээж шүүгдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж бий. Үүний нөгөө талд нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг шүүн таслах ажиллагааны зорилт, зарчим гэж бий. Тэнд хохирогч нар, нийтийн дагаж мөрдсөн хэв журам харилцаа байна. Тэгэхээр шүүхийн үйл ажиллагаа, шүүгдэгчийн эрх ашиг, нөгөө талаас нийтийн ашиг сонирхол буюу шүүн таслах ажиллагааны шуурхай, бодитой байдлын тэнцвэрт буюу балансыг хангах ёстой.
Хэрвээ шүүгдэгч нар өөрсдийн хууль заасан эрхээ урвуулаад, шүүн таслах ажиллагаанд саад учруулах байдал гаргавал үүнийг шүүх зөвшөөрөхгүй, таслан зогсооно. Харин шүүн таслах ажиллагааны албадлага нь хэтрээд, шүүгдэгчийн эрх ашиг хязгаарлагдаж байгаа тохиолдолдыг бас гаргахгүй.
Тэгэхээр ойлгомжтой 13 сарын хугацаанд хэргийн материалтай танилцаж чадахгүй, өмгөөлөгч нараа сонгож чадахгүй, сонгосон өмгөөлөгчийг нь шүүх хуралдааны өмнө томилсон байгууллагаас нь удаа дараа хүчингүй болгож байгаа энэ байдлыг тайлбарлаад байх шаардлагагүй ойлгомжтой асуудал гэж үзэж байна.
-Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яримпил хавтаст хэргийн нэг ч материалтай танилцаагүй гэсэн?
-Ж.Яринпил өмгөөлөгчийн тухайд хэргийн материалтай танилцаагүй шүүх хуралдаанд орсон нь үнэн. Гэхдээ шүүгдэгч уг өмгөөлөгчийг шүүх хуралдаан болохоос нэг хоногийн өмнө сонгосон. Урд өмнө нь сонгож болох байсан. Гэсэн ч Ж.Яринпил өмгөөлөгч болон бусад өмгөөлөгч нарыг хавтаст хэрэгтэй танилцаагүй нөхцөл байдлыг харгалзаж үзээд шүүхийн хэлэлцүүлгийн үед нотлох байдлыг шинжлэн судлах явц байдлыг маш дэлгэрэнгүй хийсэн. Гол гол нотлох баримтуудыг бүгдийг шинээр шинжлэн судалж, танилцаж, өөр өөрсдийн санал дүгнэлтийг хийсэн. Одоо хавтаст хэргээс судлах зүйл байхгүй гэж хэлэх хүртэл нь үргэлжлүүлсэн.
Ж.Яринпил өмгөөлөгчийг дадлага туршлагатай, ахмад, сайн өмгөөлөгч гэж би өөрөө хуульчийн хувьд дүгнэдэг. Үүнээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн үед нотлох баримтыг шинжлэн судалсан байдал зэргээс өөрийнхөө хуульд заасан эрхзүйн туслалцааг хангалттай үзүүлсэн гэж үзэж байна. Ж:Яринпил өмгөөлөгч өөрөө “Шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлгийг бодитой бүрэн хэмжээнд явууллаа. Шүүхэд талархаж байна” гэж хэлсэн нь шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлд байгаа.
-Ер нь шүүх хуралдаанд шүүгдэгч нь өмгөөлөгчгүй оролцох тохиолдол хэр элбэг вэ?
-Ховор. Гэхдээ өөрийнхөө саналаар өмгөөлөгчгүй оролцож байгаа шүүх хуралдаан маш олон явагдаж байгаа. Хуульд заасан өөрийгөө өмгөөлөх эрх нь ч байна.
Энэ удаагийн хуралд О.Зоригт өмгөөлөгчгүй орсон. Энэ хүнд өмгөөлөгчөө сонгох хугацаа хангалттай байсан. Шүүх ч энэ эрхээр нь хангаж өгсөн. Гэвч өмгөөлөгчөө өдий болтол сонгоогүй байсан нь өөрийнх нь сонголтын асуудал. Гэхдээ хуралдааны явцад О.Зоригт өөрийгөө өмгөөлсөн нь хууль зүйн өндөр боловсролтой, гүнзгий мэдлэгтэй, ярианы их ур чадвартай гэдэг нь харагдсан.
-Шүүх хурлыг процессийн алдаатай боллоо гэж шүүмжилсэн. Хохирогч Ц.Энхбаяр шүүх хурлыг орхиж гарахад хориг тавих ёстой байсан уу?
-Хохирогч шүүх хуралдаанд оролцож, өөрийгөө хэрхэн хохирсныг мэдүүлж, хохирлынхоо нөхөн төлбөрийг нэхэмжлэх шаардах, түүнтэй холбоотой нотлох баримтуудаа гаргах эрхтэй гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан. Энэ эрхээсээ хохирогч өөрөө татгалзаж байхад түүнийг албадан суулгах шаардлагагүй.
Хохирогч хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх тохиолдолд буюу мэдүүлэг нь ач холбогдолтой тохиолдолд шүүхээс албадан суулгаж болно.
-Шүүх хурлын үеэр О.Зоригтын биеийн байдал муудсан. Ийм тохиолдолд шүүх хурлыг хойшлуулах ямар нэгэн арга хэмжээ авах үндэс болохгүй юу?
-О.Зоригтын хувьд босоод суух боломжгүй гэсэн зовиурыг өөрөө хэлж, эмчлэгч эмч нар ч баталсан. Хуралдааны үед хорих ангийн эмнэлгийн ажилтан, албан хаагчид үүргээ гүйцэтгээд тухайн цаг хугацаанд нь ирж эмчилгээ тариаг нь хийж байсан. О.Зоригтын биеийн байдлыг тогтмол хянаж, шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байсан. Тэгээд эмч нар үзээд биеийн байдал ерөнхийдөө зовиуртай, өвчин намдаах тариа хийсэн, гэхдээ яг тэр мөчид онцгой аюултай зүйл амь насанд алга гэсэн учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүх хуралдааныг зайлшгүй хойшлуулах нөхцөл байдал гараагүй. Хэрвээ биеийн байдал нь маш муу хүний эрүүл мэнд амь насны асуудал яригдаж байсан бол шүүх хуралдааныг хойшлуулж болно.
-О.Зоригтыг батлан даалт гаргах боломж байгаа юу?
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан учраас одоо энэ асуудлыг бид шийдэхгүй. Тэгэхээр давж заалдах ёсны байгууллага энэ шүүхийн шийдвэрийг дахиж хянах мөн шийдэх тогтоолыг дахиж магадлах, ингээд шүүгдэгч нарын батлан даалтад гаргах эсэх нь нийслэлийн шүүхийн эрх мэдлийн асуудал.
-Эрүүл мэндээрээ хохирсон цагдаагийн алба хаагчдын эмчилгээний зардалд буюу хохиролд 100 гаруй сая төгрөг нэхэмжилсэн байсныг 20 сая болгож буулгалаа. Үүний үндэслэлийг тайлбарлавал?
-Засгийн газрын тогтоолоор баталсан нөхөн олговрын жишгээр нас барсан хохирогчийн нөхөн олговор 50 сая төгрөгөөр тогтоосон. Гэхдээ энэ бол гэмт хэргийн улмаас хохирсон иргэддээ төрөөс үзүүлж байгаа тусламж, үйлчилгээ. Тийм ч учраас шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад олгосон. Харин эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг саяны шүүх хурлаар шийдвэрлэсэн. Гэхдээ бид бас тодорхой эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцож гаргасан жишгүүдийг баримталсан. 100 сая төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт байгаагүй, бидний гаргасан шийдвэрийн хэмжээний нотлох баримт ч цуглараагүй.
Бууруулахын хувьд ерөнхийд нь бууруулсан. Ижилхэн гэмтсэн хоёр хүнийг та бага хохирсон, та их хохирсон гэж болохгүй. Хохирогчдын хувьд хайхрамжгүй ажиллагаа мөн нөлөөлсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтийн эмх замбараагүй байдал үүссэнийг харуулаад байхад тэнд явж очсон нь өөрийн эрүүл мэнд, амь насандаа хайхармжгүй хандсан гэсэн үг. Тэгэхээр Иргэний хуульд зааснаар хохирогчийн өөрийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн бол төлбөрийн хэмжээг шүүх өөрийн эрх хэмжээнд бууруулах үндэслэлтэй байдаг.
-Шүүх хуралд оролцох ёстой байсан гурван гэрчийг яагаад оролцуулаагүй юм бол?
-Гэрч нарын тухайд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой нэр дэвшигч нар нь хөдөө явсан, С.Баяр гадаадад эмчлүүлж байгаа гэсэн албан бичиг ирсэн байгаа. Түүнчлэн энэ шүүх хуралд гэрчийг оролцуулах хүсэлт гараагүй. Шүүх хуралдааны ирцийг танилцуулаад санал хүсэлт асуухад гэрчийг оролцуулахгүй бол хэргийн бодит байдлыг тогтооход саадтай, заавал энэ гэрчийг оролцуулна гэсэн бол бид энийг эрх хэмжээндээ шийдвэрлэх байсан. Ийм хүсэлт огт гараагүй учраас энэ асуудал бол хөндөгдөөгүй.
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ