logo
Шарапова Roland Garros-ын аврага боллоо

Шарапова Roland Garros-ын аврага боллоо

2012/06/11
Оросын теннисчин Мария Шарапова италын Сара Эрраниг хожиж өөрийн тоглолтын түүхэндээ анх удаа Франц улсын нээлттэй аврага шалгаруулах тэмцээний аврага боллоо. Шувтаргын тоглолт өнгөрсөн бямба гаригийн орой 6:3, 6:2-ын харьцаатайгаар өндөрлөсөн байна. Ингэснээрээ Мария Шарапова “Том дуулага” цуврал тэмцээний бүх тоглолтод ялалт байгуулсан арав дахь теннисчин боллоо. Шарапова нь 2004 онд Уимблдоны тэмцээнүүдийн аврага, 2000 онд US Open тэмцээний шилдэг тамирчин, 2008 онд Авсралийн нээлттэй аврагад түрүүлж байсан юм. Шувтаргын тоглолт болохоос өмнө Шарапова маргааш нийтлэгдэх ёстой WTA-ын рейтингээр аль хэдийнээ аврага болсон байсан юм. 2005 оны энэ рейтингийг Шарапова тэргүүлж байсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхий сайд Дмитрий Медведев нар түүний ялалтад баяр хүргэж, түүний тоглолтыг бахдан бахархаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлсэн байна. Roland Garros-т ялалт байгуулсных нь төлөө ОХУ-ын сүлд дуу эгшиглэж байхад Лондоны Олимпын тоглолтын тухай бодож байсан гэж Шарапова сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Түүний хэлснээр томоохон тэмцээнд том ялалт байгуулах гэсэн түүний хүсэл мөрөөдөл хэвээрээ байгаа юм байна. “Хэзээч хамгийн шилдэг нь байж, теннисийн талбар дээр ч шилдэг нь, хувь хүнийхээ хувьд ч хамгийн сайн нь байхыг би хүссээр ирсэн, учир нь энэ л амьдралын гол утга учир юм. Би ерөөсөө ийм л мөрөөдөлтэй хүн. Миний дараагийн зорилго бол Уимблдоны тэмцээнүүд болон Олимпын тоглолт юм. Олимпын тоглолтод оролцох нь миний хүүхэд насны мөрөөдөл юм, үүнийг бүгдээрээ л мэдэж байгаа даа гэж” тэр ярьсан байна. Олимпын аврага шалгаруулах теннисийн тэмцээн 7-р сарын 29-нөөс, 8-р сарын 5-ны хооронд Бүх Английн лаун- теннисийн клубын талбай дээр болох юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш