Өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 43087 төгсөгч 52 төвд ЭЕШ-аа өгч дууслаа. Шалгалт өнгөрсөн баасан гарагт орос хэлний хичээлээр эхэлсэн бөгөөд өчигдөр физикээр өндөрлөсөн юм. Ингээд төгсөгчдийн ирээдүйд ямар хүн, хэн болохоо шийдэх чухал мөч ЭЕШ-аас хийсэн сурвалжлагыг хүргэж байна.
Хотын хэмжээнд ЭЕШ-ыг МУИС, ХҮДС, ШУТИС-ийн байр зэрэг 30 төвд зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн IV байранд биднийг очиход төгсөгчид математикийн шалгалтад орж байлаа. Энэ төвд I сургууль, “Болор”, “Галаски”, “Эрдэм төгс”, “Сод-Эрдэм” зэрэг 10 гаруй дунд сургуулийн төгсөгчид шалгалт өгч байгаа аж. Төгсөгчид шалгалтад орохдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь бүхий шар хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг бэлтгэсэн байх ёстой гэж БСШУЯ-наас анхааруулсны дагуу бичиг баримтаа шалгуулан орж байв. Тэднийг орсны дараа хүйтэн байсан болоод ч тэр үү гадаа нам гүм болж, цөөн тооны эцэг, эхчүүд болон сургуулийн сурталчилгааны хуудас, сонин тараасан хэсэг хүмүүс үлдсэн юм. Математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, бусад хичээлээс урт байдаг болохоор бидэнд эцэг эхчүүдтэй ярилцах цаг хангалттай байлаа.
Эцэг эхчүүдийн ярьж буйгаар бол “Хүүхдүүд ихэвчлэн өөрсдийн сонирхлын дагуу ямар хичээлээр шалгалт өгч, ямар мэргэжилтэй хүн болохоо шийдсэн. Дээд тал нь найман хичээлээр, хамгийн бага нь хоёр хичээлээр шалгалт өгнө. Харин зохион байгуулалтын тал дээр ямар нэгэн асуудал байхгүй” гэсэн юм.
Эх сурвалж: "Өглөөний сонин"