logo
Зуун модны зусланд ногоон үзэл ярьж, улстөржихөд ийм байлаа

Зуун модны зусланд ногоон үзэл ярьж, улстөржихөд ийм байлаа

2012/06/11
Зургадугаар сарын 7. Зуны өглөөний нар мандаж зуслангийн иргэд энэ өдрийн ажилдаа яаравчилж, их хотын амьдралд хөл нийлэхээр Долоон буудал, Дамбадаржаагийн замаар уруудаж айсуй. Хуст уулын сүүдэр Чингэлтэй хайрханы ар сугаар бууж Зуун модны зуслангийн айлуудад ши¬нэ өглөөний мэнд түгээ¬лээ. Энэхэн газрын нэгээ¬хэн хэсгийг эзэмшин аж төрж суугаа Ш.Пүрэвсүрэн ч өглөө эртлэн босч хашаа хороогоо эмхлэн цэгцэлж, тарьж ургуулж буй мод бутаа услан тө¬вөөс ирэх биднийг хүлээж суужээ. Түүний гэр бү¬лийн хүн ач хүүгээ санаад нэгдүгээр хороололд байх гэртээ харихаар өглөө эртлэн гарсан байв. 

Ш.Пүрэвсүрэн гуайг нам эвсэл, улс төр хөөдөг бас байгаль орчин судалж, хайрлаж хамгаалах сэтгэлтэй хүн бүр танина гэхэд хилсдэхгүй болов уу. Түүнийг танилууд нь Пүүжээ гэж авгайлна. Зуслангийн хашааныхаа зүүн урд буланд жижиг тоосгон байшин босгож төвхнөсөн эл гэр бүл одоо¬гоос есөн жилийн тэртээ энэ газрыг сонгон бууриа засчээ. Чанх хойшоо хэдхэн алхаад алдарт Зуун модны ра¬шаанд хүрч алжаал тайлах боломжтой. Чанх баруунаа Сэлбэ гол намуухан урсч хашааны зүүн захыг эмжин Хуст уул гүн ногоон өнгө татуулан дүн¬сийнэ. Байгалийн энэ хэсэг үзэмжид буурьшсан Ш.Пүрэвсүрэн нь Увс ай쬬гийн Баруунтуруун сумын уугуул.

Тэртээ 1976 онд арван жилийн дунд сургуулийг дүүргэн Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд очсоноор амьдралын их нүү¬дэлд гарсан түүхтэй.  

Тэрээр өнөөдөр ИЗНН-ын ги¬шүүн, УИХ-ын 2012 оны сонгуульд өр¬сөлдөхөөр Сонгинохайрхан дүүрэгт өөрийгөө "сойж" байгаа нэгэн. Урьд шөнө сонгуулийн сур¬тал-чилгааны ажлаа бэлдэж хоно¬сон гэрийн эзэн "Та нарыг иртэл хэ¬сэг дуг хийчихэж. Адуу манаж хо¬носон юм шиг л сайхан байна. Энэ өдөр ч овоо ээх нь шиг байна шүү" хэ¬мээн яриа дэлгэсээр цай цүү болж хоол унд хийхээр гал тогоо ха¬виар эргэлдлээ.

Бид ч энэ хооронд яриа дэлгэж түүний хань ижил, хашиж буй албан тушаал гэх мэтээр амьдралынх нь түүх арвин туршлагаас нь шалгаав. Москва хотноо эхнэр Д.Бат¬бул¬гаа-тайгаа танилцжээ. Тухайн үеийн нийгмийн шаардлага гэх үү төрийн бодлого гэж хэлэх үү. Монголоос хой¬но сурч байгаа залуусыг хот бү¬хэнд хоёр хоёроор нь хос болгон явуулдаг байжээ. Өөр хооронд нь танилцуулж гэр бүл болгох зорил¬го¬той¬гоор. Төрийн ийм бодлогын ту¬саар Ш.Пүрэвсүрэн гуай насны ханиа сонгож хоёр хүүхдийн аав болсон байна. Түүний хүү П.Эр¬дэнэ¬билэг АНУ-д компьютерийн програмчлал мэргэжлээр бакалав¬рын зэрэгтэй төгссөн. Харин энэ өдөр Өмнөговь аймгийг зорьсон байсан учир Эрдэнэбилэг болон бэр Ш.Халиунаатай нь танилцах бо¬ломж гарсангүй. Харин охин П.Энх¬төгс нь Хавайд амьдарч ажил¬лаж байгаа. Гэр бүлийн танил¬цуул¬га гэ¬вэл нэг ийм. Түүний ээж Ч.Маа¬муу нь Дамбадаржаагийн эцэст отгон дүүтэй нь хамт амьдардаг аж. Айлын есөн хүүгийн дээрээсээ хоёр дахь нь болох Пүүжээ энэ халуун бү¬лийн болохоосоо болох¬гүй бү¬хэнд нь хошуу дүрж явдаг хэ¬мээн өөрийгөө жаахан зэмлэх өн¬гө¬тэй ярина. Гэхдээ л энэ хэдэн дүү¬гээ, төрүүлж өсгөсөн ээжийгээ байн¬га асарч тойглож байдаг бо¬лол-той.

Нар голлох үес "Хэдүүлээ ээжийнд очоод ирье. Агаар сал¬хинд гар¬гахгүй бол настай хүний хөл гар нь хөшөөд хэцүү байдаг бололтой" хэ¬мээн машинаа асаа¬лаа. Ийн хө¬дөлж Ч.Маамуу гуайнд гэнэт зочлов. Ч.Маамуу гуай нас 70 гарч яваа гэхэд ёстой толиотой хөг-шин байна. Хоёр ач нь гэрийн үүдээр дэггүйтэж бага охин нь цай, идээ дөхүүллээ. Ингээд биднийг та¬нилцуулж, агаарт ээжийгээ гар¬гах гэж яваагаа дуул¬га¬сан Пүүжээ нас-тай ээжийгээ хэсэг сандаргаад авав.

Замдаа чанах мах, цай сүлэх сүү авч байгаа юм. Нар баруунаа гудайж түрүүний авсан сүүгээр цай чанаж, мах үйлээ. Бид ч Зуун модны ра¬шаан орж хэсэг саатах тухай тө-лөвлөгөө зохион байв. Гэтэл ха¬шаа¬ны хаалгаар жийп машин орж ирсэн нь түүний ангийн анд Антарк¬тид судлаач Л.Дүгэржав байлаа. Тэрээр ангийн анд Пүүжээгээ сон¬гуульд өрсөлдөх сургаар ийн ирж сэтгэлийн дэм үзүүлж яваа нь энэ. Л.Дүгэржав гэх энэ эрхэм Антарк¬тид тивд гурван удаа очиж судал¬гаа хийжээ. Цаашид судалгааны бааз байгуулан ажиллах сонир¬хол¬той. Гэвч зардал мөнгөнөөс эхлээд асуудал их байгааг ярьж байсан юм. Хамгийн сүүлд явсан зардлыг нь төр засгаас шийдэж өгнө гэсэн ч одоог болтол асуудлыг шийдээгүй л байгаа гэнэ. Уг нь хамтарсан Засгийн газар байхад хоёр удаа зардлыг даажээ. Харин Ардын намын засаг байгуулагдсанаас хойш түүнд дэмжлэг туслалцаа үзүүлэх нь ховордсон аж. Удахгүй дахин Антарктид орж төв цэгт нь очиж гур¬ван секундэд дэлхийг тойрох бо¬лом¬жийг эдлэх гэж буй тухайгаа ч би¬дэнд сонин болгож ярилаа. Пүү¬жээгийн ангид нийгэмд тустай ажил хө¬дөлмөр эрхэлж буй олны танил болсон хүмүүс цөөнгүй бий. Тухай¬ла¬хад УИХ-ын гишүүн, АН-ын дар¬га Н.Алтанхуягтай нэг төгсөлт гэж байгаа юм.

Энэ мэтийг хөөрөлдөж суутал гаднаас дахин нэг эрэгтэй орж ирсэн нь "Гарьдманлай" эмнэлгийн эрхлэгч З.Цэгмид байв. З.Цэгмид сүүлийн долоон жилийн турш Пүүжээтэй нөхөрлөж буй нэгэн. Долоон жилийн өмнө хамар ха¬шаанд айлсан буусан нь тэднийг та-нилцуулж улмаар гэр бүлийн найз нөхөд болгосон байна. Пүү¬жээ ч түүнийг орж ирсэнд нь ихэд та¬лархлаа. Учир нь ээжийнхээ хөл гарын өвчнийг үзүүлэх төлөв¬лө¬гөө¬тэй байжээ. Тиймээс тэд Маамуу гуайн үе мөчний зургийг нь ава¬хуулж, хэзээ очиж үзүүлэх тухай тохироод авав. Бидний яриа эндээ¬сээ хальж улс төр рүү өнгөц оров. Н.Энхбаярын өлсгөлөнгийн тухай ярьж байгаа юм. З.Цэгмид эмч ярихдаа "Тэр улс төр, эр хүний зориг гаргаж өлсгөлөн зарлаад ялсан нь байж болох асуудал. Гэхдээ эрүүл мэндийн хувьд асар их зүйл алдсан" гэдгийг дурдаж байлаа. Гэхдээ л улс төр гэдэг нэг иймэрхүү л байх юм даа гэсэн дүгнэлтэд хүрснээр бидний яриа өндөрлөж Антарктид судлаач Л.Дү¬гэр¬жав Увс аймгийг зорихоор хө¬дөлсөн бол З.Цэгмид эмч гэрийн зүг алхаж одлоо. 

Бид ч зочдын ярианд хэсэг автаж Зуун модны рашаан хүрэх төлөвлөгөөгөө умартжээ. Тиймээс нар буухаас өмнө тэнд хүрэхээр яаравчилсан юм. Зам дагаад Зуун модны рашаан руу алхлаа. Хуст уулын баруун суганд ургасан хэсэг модыг "Зуун" хэмээн нэрийднэ. Энэ моддын орчим, гурван газраас Зуун модны рашаан эх аван урсдаг байжээ. Гэтэл өнөө жил рашааны хоёр эх хатаж ширгэн ус нь татар¬сан байна. Тэр бүү хэл энэ их цэв¬дэгтэй газар өвөл тошилсон мөс долдугаар сар гартал хайлалгүй хөлрөн урсдаг байсан нь мөн л үгүй болжээ. Энэ мэтийг харж үзсэнээр бидний яриа байгаль орчин руу чиглэлээ. Угийн байгаль орчны мэргэжилтэй Пүүжээ ах ч энэ тухай ярихдаа дуртай. Бидний ам нийлж хэсэг хөөрөлдлөө. Ер нь Зуун модны рашааны энд ажил албаараа, гэр бүл, найз нөх¬дөө¬рөө ирж архидах байдал газар ав¬чээ. Хонож өнжин архидсан нөх¬дүүд хэсэг хог тарьж, архи, пивоны шилээр энэ моддын орчмыг дүүр¬гээд буцдаг байна. Үүнийг нь өвгөн¬тийн¬хөн буюу шил лааз түүж амь¬дар¬даг хэсэг нөхөд мэддэг учир мөн л энэ хавьд шимэгчлэн амьдардаг болжээ. Бүр рашааны үлдсэн ганц эх дээр майхан барьж тэр хавийн¬хаа шил лаазыг түүж худалдаалдаг юм байх. Ингэхдээ бас болоогүй. Олсон мөнгөөрөө мөн л архи ууна. Ингээд л өглөө шартсан өвгөн¬тийн¬хөн голын эх рүү хөнгөн, хүнд бохироо гадагшлуулж байгаа ха¬рагд¬даг гэнэ. Энэ байдлыг нь ажиж мэд¬сэн Пүүжээ нэг өдөр тэднийг хөө¬хөөр гэрээсээ гарсан байна. Тэ¬гэхэд эхнэр нь "Цаадуул чинь хүний үг сонсохгүй ээ. Чамайг хэллээ гээд тоохгүй. Уурандаа зодож цохиж ч мэднэ" хэмээн үглэсээр үлдсэн байна. Тиймээс мань нөхөр яаж уурлуулчихгүй эндээс явуулах вэ гэсэн төлөвлөгөө бодсоор хүрч очиж л дээ. Очиход залуус голдуу 5-6 хүн байж таарч. Тэгэхээр нь "Та нар голын эхэнд битгий бай. Бүгд л энэ голын эх рүү шээж харагдах юм. Нүүрэн дээр чинь яр, шарх гардаг юм" гээд хэлчихжээ. Ингээд хэсэг ажиглаж зогстол төд удалгүй муу майхнаа буулгаад Сэлбийн эргийг зорьж одсон хэмээн ярилаа.

Түүнээс гадна Зуун модны орчмын газрыг хэн нэгэн хүн ха¬шаалж, худалдаалахаар зэхэж байгаа мэдээг ч эндээс олж сонс¬лоо. Биднийг Зуун модны рашааны эх дээр очиход рашаан шанагадаж суусан нэгэн өвгөн энэ мэдээллийг өгсөн юм. Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга Дэлгэр¬маа гэх Увс гаралтай эмэгтэй тө¬рийн хамгаалалтад авч байгаа нэ¬рээр Зуун модны эх орчмыг ха¬шаал¬жээ. Харин одоо төрийн мөн¬гөөр хийсэн энэ ажлаа бизнес болгон өөрчилж бусдад худал¬даалж байгаа сурагтай. Эндээс бид¬ний яриа улс төр, өнөөгийн нийгмийн зүгт эргэж, болохгүй бү¬тэх¬гүй зүйл энэ төрд их байгаа талаар ярилцацгаалаа.

Өнөөгийн төр засаг, байгаль экологийн талаар Ш.Пүрэвсүрэнтэй хэсэг хөөрөлдсөнөө хүргэе. 

-2000 оноос эхлэн манай сонинд бичсэн аян замын тэмдэг¬лэ¬лүүдээр тань манай уншигчид ан¬дахгүй. Та ер нь нэлээд олон ор¬ноор явжээ дээ. Нийтлэлчийн хувьд олонд хүрсэн бүтээлүүд юу байна вэ?

-Би нийтдээ 20 гаруй ном 150 гаруй нийтлэл бичсэн хүн. Таван тивийн 50 гаруй орноор аялсан тухайгаа танай сонинд бичиж байсан даа. "Миний орчлон XX зуун" ном маань 2006 оны шилдэг номоор шалгарч бүх аймаг сумдын номын сангуудад үнэгүй тараагдсан шүү.

-Таны хувьд хашаандаа мод бут тарьж бас ИЗНН-д элс¬чээ. Хэзээнээс ямар шалтгаанаар улс төрд орох болов?

-Би 2008 оны сонгуулиар Дар¬хан-Уул аймаг буюу 19 дүгээр тойргоос УИХ-д нэр дэвшсэн. Бай¬галь орчныг хамгаална гээд л төрийн бус байгууллага бай¬гуу¬лаад, баахан нийтлэл бичээд, энд тэнд хүмүүстэй уулзаж яваад ийм асуудлыг шийдэж болдоггүй юм байна. "Өдрийн сонин"-оор дам¬жуу¬лаад байгаль орчин сүйтгэгдэж байна, гол мөрөн ширгээд дууслаа гээд л олон нийтлэл бичсэн дээ. Пар¬ламентын гишүүдийг хараад бай¬хад экологич, байгаль орчны мэргэжилтэй хүн ер алга. Мэргэж¬лийн мэдлэг дутмаг байдлаас болж байгаль орчны завхарсан хуулиуд гарч байна. 2006 онд яалаа даа. Ашигт малтмалын хуулийг шинэ¬чилж байгаа нь энэ гээд бүр дор¬дуул¬сан. 2009 онд Цөмийн энер¬гийн тухай хуулийг гуравхан цагийн до¬тор хэлэлцээд баталсан. Үнэн хариуцлагагүй байна. Загас тол¬гой¬ноосоо өтдөг гэдэг шиг дээ¬рээ¬сээ өтчихлөө л дөө, энэ парламент. Тиймээс 2008 онд дотор нь орж байлдъя гэж үзээд өрсөлдсөн юм. Но¬гоон намд 2007 онд элссэн. Да¬раа нь Иргэний зориг намтай нэгдээд ИЗНН болсон. Одоо ИЗНН-ын Үндэсний хорооны гишүүн.

-Сонгуулийн шинэ хууль жи¬жиг намуудад хэр ээлтэй болсон бэ?

-Өнөө жилийн сонгууль ихээхэн онцлогтой. Сонгуулийн хуулийг өөрчиллөө. Өмнөхөө бодвол дэв¬шил¬тэй алхам гарсан гэж үзэж бай¬на. Өөрөөр хэлбэл, Сонгуулийг луй¬вардах арга хумигдчихлаа. Гэх¬дээ сонгуулийн маргааш санал тоо¬лох машин алдаатай тоолсон бай¬на гэх мэт асуудал гарахыг үгүйсгэхгүй. Монголчууд бид дол¬ду¬гаар сарын 1-нээс ихээхэн сур¬гамж авсан. Угтаа бол төр авлигад идэгдэх нь ардчилсан орны жишиг биш. Төр засаг нь иргэнээ сонсохоо больчихлоо. УИХ-ын гишүүд нь өөрсдийгөө хамгаалсан хууль баталлаа. Ийм зүйл байж болох¬гүй. Цаашилбал, УИХ-ын гишүүд газар, лицензийн наймааг далд хэлбэрээр хийж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлж байсан даа. Одоогийн УИХ-ын 76 гишүү¬ний 40 нь лавтай газрын дам най¬маачид гэж.

-Та ашигт малтмалын лиценз тойр¬сон асуудалд ихээхэн шүүмж¬лэлтэй ханддаг. Энэ сэд¬вээр олон ч нийтлэл бичсэн дээ?

-2004 онд Сэлэнгийн нутаг, Ерөөгийн эх, Хараагийн эх, гол усны бохирдол гээд их явсан. Ту¬хайн үед нийгэмд лиценз гэсэн ойл¬голт байдаггүй байлаа. Гэтэл хө¬дөө орон нутгаар яваад иргэдтэй уул¬захад тэр газрыг тэр авчихсан, энэ газрыг энэ авчихсан гэсэн зүй¬лийг ярьж эхэлсэн. Тухайн үед су¬далгаа хийх зорилготой Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас лиценз эзэмшигчдийн жагсаалт авъя гэсэн өгдөггүй. Тэгэхээр нь хүнд мөнгө төлж байгаад хулгай¬луу¬лаад үзсэн чинь юу вэ Монгол Улсын газар нутгийн 50 хувийг гадаадын иргэд лицензээр эзэмш¬чих¬сэн байсан. Дараа нь сонсог¬дох¬нээ Бээжин, Эрээнд Ар Монго¬лын газар нутгийн лиценз зарах хө¬рөнгийн бирж буюу зуучлах газар нээ¬чихсэн манай улсын газар нут¬гийг бусдад худалдаж байгаа дуул䬬¬сан. Тэгэхээр нь МҮОНРТ-ийн "Аяллын цаг" нэвтрүүлгийн сэтгүүлч Ба¬дам¬самбуутай нийлж "Алт бид¬ний ирээдүй мөн үү" ба¬рим¬тат кино хийгээд үзэгчдийн хүртээл болгов. "Алт бидний ирээ¬дүй мөн үү" кино гарсан даруйд нийгэм нэлээд цочирдсон шүү. Тэг¬сэн кино гарсны дараахан Бадам¬сам¬буу над руу яриад "Пүүжээ ахаа Тагнуулын ерөнхий газар, Ерөн¬хий¬лөгчийн Тамгын газраас хүмүүс ирээд киног хуулж аваад явлаа. Юу бо¬лоод байна аа. Та надад худлаа ма¬те¬риал өгчихсөн юм уу. Хоёулаа да¬раа нь шоронд суух болж байгаа юм биш биз дээ" гээд ярьж байсан. Би бодохдоо за одоо л цочирдоод лиценз тойрсон асуудлыг цэгцлэх нь гэсэн чинь тэгээгүй. 1997 онд баталсан Ашигт малтмалын хуульд лицензийг бусдад шилжүүлж бол-но, банкны барьцаанд тавьж болно гэсэн хоёр муухай заалт байдаг юм. Хэн хэзээ хүний байрыг түрээсэлж суучихаад банкинд зээлийн барь¬цаанд тавьдаг. Эсвэл хэн нэгэнд ху-далддаг байсан юм бэ. Ийм зүйл бай¬даггүй биз дээ. Лиценз гэдэг нэр томъёо чинь газрыг зөвхөн тодорхой хугацаанд л эзэмших эрх. Түүнээс биш хэн нэгэнд худалддаг хувийн өмч биш. 2006 оны дол¬ду¬гаар сарын 8-нд монголчууд бид Их Мон¬гол Улс байгуулагдсаны 800 жилийн ой гээд онгирч явах хоо¬ронд эрх баригчид Ашигт малт¬ма¬лын хуульд нэмэлт өөрчлөлт оруул¬сан. Хуулийг шинэчлэхдээ дээрх хоёр заалтыг хасах юм байна гэж ойлгож байсан боловч хэвээр үлдээсэн юм. Лицензээр эзэм¬шүү¬лэх газар нутгийг 25-450 мянган га хүртэл олгож болно гэж хуульд заасан байгаа. Нэг хүний халаа¬санд 450 мянган га газрын хэмжээ¬тэй арав гаруй лиценз явж байвал яах вэ. Хэн нэгний захиалгаар хийгдсэн хууль нь эндээс харагдаж байгаа биз дээ. Харин 2009 онд Ц.Элбэг¬дорж Ерөнхийлөгч гарч ирж лиценз да¬хин олгож болохгүй гэсэн зарлиг гар¬гасан. Гэсэн хэдий ч зарлиг гарс¬ны дараа 192 лиценз олгосон нь тогтоогдлоо. Миний гол санаа зовинож явдаг зүйл бол энэ ли¬ценз. Үр хүүхэд маань нэг газар очоод буусан чинь нэг нөхөр "Наа¬наа¬саа нүү. Наад газрыг чинь би лицензээр авчихсан. 100 жил эзэм¬ших эрхтэй" гээд зогсож бай¬вал яах юм бэ. Хэрвээ ард түмэн на¬дад итгээд гаргадаг юм бол би нэн түрүүнд урт нэртэй хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд зорьж ажиллана. Ашигт малтмалын хуу¬лийг өөрчилж лицензийг бусдад ху¬далдах, банкны барьцаанд тавьж болно гэсэн заалтуудыг үгүй хийнэ.

-Сонгуульд нэлээдгүй зар¬дал гарах нь ойлгомжтой. Үүнийгээ яаж шийдэв?

-Энэ л миний хувьд хамгийн хүнд асуудал болоод байна. То¬моо¬хон хандивлагчид хандвал болно доо. Тэгэхээр нөгөө нөх¬рийн¬хөө барьцаанд орчихоод гар ху¬рууных нь үзүүрт хөдөлдөг утсан хүү¬хэлдэй болчихно. Нөгөө тендер луйварддаг нөхдийн араас хүссэн хүсээгүй орно. Тиймээс найз нөхөд, өөрийгөө дэмждэг нөхдөдөө танай сониноор дамжуулан хандъя. Ми¬ний хандивын данс Голомт банк-1605021509 шүү. Дэмжиж тус¬лаа-рай хүмүүс ээ. Мөн надтай 94948037 дугаарын утсаар харил¬цаж болохоос гадна purevsurensh@mail.mn хаягаар хандаж болно.

-Тантай адил УИХ-ын сууд¬лыг мөрөөдсөн олон зуун хүн өнөөдөр мөнгийг ёстой ба-руун солгойгүй цацаж байна даа. Тэд бүгдээрээ л шударга ёсыг тог¬тоо¬но гэж ярьцгаадаг?

-Энэ асуудлыг хөндөж эдийн засагч Д.Жаргалсайхан өчигдөр УИХ-д нэр дэвшигчдэд хандан 10 асуулт тавьсан байна лээ. Би хариуг нь бич¬сэн. Гол нь энэ олон өрсөлдөгчид төрийн өндөрлөгт гарах юм бол тэр¬бумт¬ан болно гэсэн ойлголтоосоо са¬лах цаг болсон болов уу. Би угаасаа тө¬рөлхийн шуналгүй хүн. Шуналтай хүн шударга байна гэж байдаггүй юм.

-Тэгвэл нэр дэвшиж буй Сонгинохайрхан дүүргийнхээ тухай ямар бодол тээж явна даа?

-Сонгинохайрхан нийслэлийн хамгийн том дүүрэг. Улсын хэм¬жээнд хамгийн олон хүн амтай дүү¬рэг. 280 мянган хүн гэдэг чинь гурав, дөрвөн аймгийн хүн амтай тэнцэнэ. Гэр хороолол ихтэй. Баруун айм¬гуу¬даас шилжин ирж буй айлууд ол¬ноор суурьшдаг. Гэтэл гэрэл ца¬хилгаан, цэцэрлэг, сургуулигүй газ¬рууд олон бий. Сонгинохайрхан дүүрэгт шийдвэрлэх асуудлууд олон байна. Манай энэ дүүрэгт төрийн хямрал нүүрлэсэн гэж хэлж болно. Засаг дарга, ИТХ нь хоорон¬доо таардаггүй. Хэд хэдэн удаа бие биенээ цагдаа шүүхэд өгсөн. Ийм хэмжээнд төрийн алба явж болох¬гүй. Төсвийн маш их хэмжээний мөнгө гарын салаагаар урсч байна. Би Сонгинохайрхан дүүрэгт амьд¬раад 30 жил болж байна. Нэг зүй¬лийг баттай хэлж чадна. Тохи¬жил¬тод төсөвлөсөн мөнгө хэзээ ч ногоон байгууламжид зарцуу¬лаг¬даж байгаагүй. Зүлэг ногоо болж байхыг үзээгүй. Зөвхөн цементээр хучсан зам талбай болоод л хувир¬чих¬даг. Энэ жил дүүрэг бүрт хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ. Тэр мөнгө урьдын адил цементэн талбай болох байх. Мөн ажил¬гүй¬дэл, ядуурал, архидалт их. Нийгэм ин¬гэж хүнээ хаямааргүй л байгаа юм.

-Ногоон үзэлтэй хүмүүсийг бур¬хан шүтдэг гэдэг үнэн үү?

-Би чинь "Шашин бол оюун санааг хордуулагч хар тамхи" гэдэг Марксын сургаалаар хар багаасаа хү¬мүүжсэн хүн шүү дээ. Орост оюу¬тан байхдаа Научный атеизм гэдэг хичээл үздэг байлаа. Нэг сонин түүх ярья. 1994 онд би Энэтхэгийн Хайдарабад хотод Олон улсын хөдөөгийн хөгжлийн хүрээлэнд 14 орноос ирсэн нөхөд¬тэй мэргэжил дээшлүүлэх курст хоёр сар болсон юм. Тэнд хинди, лал, христ, будда гээд бүх л шашин шүтдэг хүмүүс ирсэн. Надаас ямар шашин шүтдэг талаар асуухад нь би "Ямар ч шашин шүтдэггүй" гэсэн чинь бүгд ам нь ангайгаад гайхаад байсан. Тэгснээ нэг нөхөр "Нээрээ чамд шүтэж дээдэлдэг, айж ичиж явдаг зүйл үнэхээр байхгүй гэж үү. Ямар аймаар хүн бэ, та" гэхэд нь би жаахан ичиж билээ. Одоо бол өөр. Нөгөө алдарт эрдэмтэн Эйнштейн нас залуудаа шашныг үгүйсгэдэг байгаад хожим нь харьцангуйн онолоо нээсний дараахан нэгэн сэтгүүлчид "Би тэр бурхан байдаг гэдгийг чинь заримдаа мэдрээд байдаг юм. Гэхдээ одоо баталж чадахгүй шүү" гэсэн гэдэг шиг амь¬тай бүхэн сүнстэй, амьгүй болгон эзэнтэй гэдэг эртний сургаа¬лыг үр¬гэлж санаж явах ёстой болов уу гэж боддог. Бурхан байдаг гэдэгтэй би маргахгүй. Гэхдээ хүний гараар хийсэн ямар нэг дүрс зур¬ганд биш бидний зүрх сэтгэлд орш¬дог юм болов уу гэж боддог. Энэ орон зайг заримдаа чөтгөр ч эзэгнэдэг болов уу. Тиймгүй бол хүмүүс бие биенээ алж талж дай¬саг¬нах мунхаг¬лал хаанаас төрөх би¬лээ, тийм биз дээ.

Ийн Ш.Пүрэвсүрэнгийнд, Зуун модны зуслангийн аманд нэг өд¬рийг үдлээ. Харуй бүрий бууж хашаанд "Hunter" компанийн усал¬гаа¬ны систем исгэрэн зүлэг нор¬го¬но. Ам халж, цаг ажралгүй өнгө¬рөө¬сөн Пүүжээ ах Үндэсний телеви¬зээр шууд цацагдах намуудын халз мэтгэлцээнээс хоцрох дөхжээ. Ээжийгээ, дараа нь биднийг хүргэж өгөөд Үндэсний телевизийн зүг яаран одсон Ш.Пүрэвсүрэн ахын¬хаа цаашдын цагаан замыг нь дар¬дан байхыг хүслээ. Ногоон хувьс¬гал, ногоон эдийн засаг гээд ногоон орчин яригдах болсон энэ үед ийм нэгэн үзэлтэй хүн төрд суувал бас ч үгүй нэгийг бүтээж болох.
Л.МӨНХТӨР, А.БИЛГҮҮН 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш