logo
Зодог шуудаггүй барилдуул!

Зодог шуудаггүй барилдуул!

2012/06/12
Баяр наадмын тухай хуулийг шинэчлэх асуудал ид хэлэлцэгдэж байв.
-Наадам бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхагч харгис бурангуй апартэид, аппарат! Эмэгтэйчүүдийг барилдуулдаггүй, бөхийн дэвжээн дээр явуулдаггүй, морь бөхөд хүргүүлдэггүй, ойртуулдаггүй, юу юу болоод байгаамбэ, энэ чинь! Бүр Элбэгээ ерөнхийлөгчийн зөвлөх Сосормаа энэ бүхнийг эсэргүүцэж, наадам үзэхгүй, тэмдэглэхгүй гэсэн шүү дээ. Сосормаагүй наадам гэж яаж байж болохиймбэ. -7.1-нд хүний эрх зөрчигдөөгүй гэж мэдэгдэж, олны нүдийг орой дээр нь гаргаж байсан тэр нөхөр хэдийдээ тэгж хүний эрхийг хайрладаг болчоов!
-Солиор чи, 7.1-ний бизнэс хийдэг чинь тэндээ л байдгийм байгаавз, Эрийн гурван наадмыг Эр эмийн наадам болгохоос нааш санаа амрахгүй, ясаа цайтал тэмцэнэ дээ.

-Эр эмийн наадам гэнэ ээ, хи хи. Үүр цайтал тэмцэнэ ч гэх шиг. Яаж тэмцэх гээд байгаамбэ? Порно, гомо, лэсби гээд эр эмийн гурван наадам байдымбш үү, ха ха.
-Дуугайвай чи, би сайн ар талтай шүү. Аятайхан байгаарай.
-Ар тал чинь ямар юм. Харуулаач дээ, сайн уу, муу юу, аль нь вэ, хө?
-Миний ард том том луугарууд байдаг юм!
-Ард чинь яадаг яадаг гэнэ ээ? Би тэгж болох уу. Эр эмийн наадам хийнэ гээ биз дээ.
-Араа даагаарай чи!
-Над шиг жижиг өгзөгтэй хүн араа дааж ядах юу байхав. Харин чамд хэцүү байдаг байх даа.
-Эрчүүд нэг л юм боддогштээ. Гэтэл цаана чинь хүүхдүүд тэр хэдэн адгууснаас чинь унаж, үй олноороо хиарч байна. Зэрлэг цэнгэлдээ зориулж, хүүхдийн амиар тахил өргөхөө больё оо. Насанд хүрэгчид уралддаг морин тойруулга барь, бөхийг богино, цаг, жин, дэвжээтэй болго, сурыг байт харваажуул. Энэ хөгийн мянга мянган наадмынхаа оронд, 2015 онд хиймэл дагуул хөөргө.
-Мориноос унаж эндсэн ганц хүүхдээр ямар их бизнэс хийдиймбэ, чи муу!
-Хуцдаг гахай вэ. Эмэгтэйчүүд бид л Монгол орныг авч явдаг байхад, архи ууж, авгай шаахаас өөр мэдэх чадах юмгүй эрчүүд та нар олон юм ярилгүй, амаа ангайгаад л, ангаахай шиг тэжээлгээд л сууж бай.
-Энэ чинь бүр Чингис хаан эмэгтэй байсан гэх нь шив дээ.
-Тэгсэн ч яадгийн. Монгол эмэгтэйчүүд та муусайн согтуу толгойнуудыг харь дайснаас хамгаалах гэж өрөөсөн мээмээн авч чулуудчаад нөгөө мээмээрээн харваж байсан гэж Ёо Ёо доовтор Бооёо бичсэн гэхчүүлээ. Амөзо-нууд ч билүү, Амазонком-чууд ч билүү нэрээр дэлхийд алдаршсан гэсэн. Түүхээ уншчаад эрваат, за!
-Донгоддог хэрээ вэ, чи хөөш! Яг л хүүхнүүд Монголыг авч явж харагдуулаач. Та нар араа худалдаад Монголыг авч явцан бай даа?
-Эр эмээрээ талцвал иргэний дайн гарна шүү, больцгоо. Ард түмнийг хүмүүжүүлэх гэж, садар самууны эсрэг хууль хүртэл гаргаад үзэж тарж байхад та нар битгий сэрэл мэрэл хөдөлгөх элдэв долоон юм яриад уруу нь татаад байлдаа, гудамжны улс, толпаа, лүүмпэн гэдэг чинь ухамсаргүй шүү, аягүй бол дууриагаад унана…
Боулинг гэдэг тоглоом чинь таминээ, эрт дивангалбын Флинтстоун гэдэг хүн санаачилсан, уг нь их болхи бүдүүлэг эд байсиймбайлээштэй. Одоо ямар гоё болгоод хөгжүүлцэн байна? Эрийн гурван наадмаа, өө нээрээ тэгж хэлж болохгүй билүү, Эр эмийн наадмаа тэрэн шиг чка, саак болгоод гадныхныг тоглуулаад аялал жуулчлалыг хөгжүүлчийлдээ. Жишээ нь шагай няслахад өөдөөс нь нясалчдаг, сур харвахад эргүүлээд харвадаг машин зохион бүтээж болдоггүймуу. Тэгэхгүй бол нясалсан, харвасан сумаа очиж авах гэж бас хэцүү яа даа. Гүйлтийн зам дээр орбоот мориор уралддаг, бөхийг бол Kinect дээр барилддаг болгылдоо.
-Болгоод байгаарай, ална шүү.
-“Наадамгүй нийгэм” үндэсний сүлжээ, Наадмаас урьдчилан сэргийлэх зөвлөл, Наадмын шалтгаант эмгэг судлалын төв байгуулъяа. Сосормаа гэдэг чинь ард нь ерөнхийлөгч байнаа гэсэн үг, лав дэмжинэ. Хиншүү Жамбаа хаана л хиншүү гарнав, тэнд явж байдаг болохоор бас дэмжинэ дээ.
-Саяын наадамд Тавилан-Өөдлөх, Минжээхүү, Нямдорж, Бархасвад гээд баахан залуу бөхтэй учраа нар нь худлаа барилдсан болж таараад, гомдол, хэл ам гараад, ёсзүйг нь хэлэлцэх, эрхийг нь хасах асуудал гарсанштээ. Хэд хэдэн аймгийнхан эсрэгээр, найраа хийдэггүй гэж шүүмжлэгдэв. Зарим нь найраа хийв, зарим нь хийсэнгүй гэж эрхээ хасуулаад барилдах хүн үлдэхнүү.
Гадны бөх барилдуулахгүй гээд, хана хэрэм, хил хязгаар босгох дөхөн хориглодог, тусгаар тогтносон улс шиг аймаг гарлаа. Тэр нэг засаг дарга Анхбуд нар Балтбат зэрэг нийслэлээс зорьж очсон бөхчүүдийг буцааж хөөх шив. Уг нь бүр Монгол туургатнаа урьж залаад наадаж байхын оронд…
Элдэв халдвар элбэг дэлбэг болсон тул зарим нь гаднын ч, дотнын ч бөхөө барилдуулж чадахгүйд хүрсэн байнашт. Жишээ нь, Өрнөд аймгийн наадам шүлхийгээс болж хойшлогдсон. Ардын хувьсгалаас өмнөх бурангуй гэх цаг үед ч ийм юм тохиолдож байгаагүйсэн. Балай юмуу, хайшаа юм бэ!
-Да да да гэхээ боль. Урт яриа сонсоод чих ядарчихлаа. Yes, no энэ тэр гэсэн богино хэлбэрээр л ярих нь гишүүн бидэнд бүрэн хангалттай. Ярих ч гэж, дарах л даа…
-Өйрөй чи өйчнөйн юүм яйрчлейштей, ке ке ке. Баяна Өйлкийд л гагцкүй жуйрамтай сайкан нааджайгаймбайнлдей. Айдос, Асен, Бегжан, Серик гед ай түймен бекчүйд тенд девен девдег болжей. Өймнөй нч Өйлкийд Абдыхажы, Хожагапан, Нуркадыл, Бахыт, Дагыс, Борбан, Азкей, Назкей, Ибаныш, Бердыхан гээд үй түймен нерт бекчүйд байсны уйламжлалыг тед сергейк чийдвартай.

2
Гишүүн бүсгүйчүүд болох Жимсээ, Мөнгөнномин нар нэгнийхээ өрөөнд орж, хаалгаа дотроос нь түгжив.
-Наадмыг арай гэж хориуллаа шүү. Би л Бэх-Очир даргатай сайн яриагүй бол ч…
-Ярьсан юм уу, ярилгүй ойлголцсиймуу, хи хи, хэлчилдээ?
-За за, жаахан хүүхдийн чих алт болчино. Наадмын бичлэгийг гэй-фэстиваль гээд гадаадынханд шахчихна гэсэн чиний санаа ч бас их тус болсон шүү.
-Санаа ч яахав дээ, хэрэгжих нь чухалштээ. Чи тэр хэдэн сурвалжлагч охидтой нийлээд “Монгол бол гомо, лэсбийн орон, бас тэдний болон, хужаагийн эсрэг гэноцид хийдэг фашист нацистуудын ч орон” гэх шуугиан дэгдээгээгүй бол ч…
-Хөөрхий тэр сэтгүүлч Дан, Чун нар гадаадад цацаж өгч, их тус болсон доо. Алт алмазны лицэнз цаадуулдаа өгсөн үү?
-Киногоо хийлгэчээд өгий л дөө. Даварчина.
-Нээрэн тийм. Ингэхэд кино юу болж байгаа билээ, хонгор минь.
-Гомо Танхилмаа, Улаан нарын, фашистуудаас болж хэрхэн нөгөө юугаа чөлөөтэй яаж чадахгүй тарчлан зовж байсан тухай яриаг оруулна. Бас тэднийг аварч, НҮБ-ын дүрвэгч болгосон, үүнээсээ болж нацистуудад хулгайлагдах дөхсөн лэсби ажилтан Эрдэнээгийн өчил. Өвөр Монголын фашист Батзангааг хятадуудтай хүч хавсран аюулгүй болгосных нь төлөө Ар Монголын нацистууд бас заналхийлээд байгаамбайнлээ, хөөрхий, тэрнийгээ бас хуучлана гэсэн. Дэлхийд алдартай, өөрийнх нь тухай кино хүртэл гарсан том лэсби од шүү дээ.
-Чи яагаад тэр муу Эрдэнээг рэкламдаад байна. Хардаж байна шүү.
-Боль доо, чи минийх, би чинийх.
-Яамай даа, яатуу минь маяглаад байвал яйжийлгаад хаяна шүү. Мулзан толгойтнуудыг бид ялан дийлж, бэлгийн цөөнхүүдийг цэнгэлийн манлайд хэрхэн хүргэснээ юу гэж туув даа, туучий минь.
-Тувтан дарамталчхиймаа. Анхбаясгалан даргын аврал дор орчиж чадна шүү.
-Хоёулаа бие биедээ тунирхаад юу хийхэв, алив үнсчий.
-Хоёр эмэгтэй хүн хэзээ уруул дээрээ үнсэлцэж байсийм. Яршгаа яршиг!
-Тэгвэл киногоо ярь даа, хөөрхөнштээ.
-Ажлаа бодож л ярья, аальгүйтээд байвал алгадаад хаячиншүү.
-Бид хоёр чинь цус гартал зодолдоод, тос гартал тэврэлддэг хоёр доо, хи хи.
-Олон оронд гүндаа цэцгийн, мэлрэг цэцгийн гэхчлэн хувьсгал болж байна. Гэтэл манайхан “Гомогийн хувьсгал”, “Порногийн хувьсгал” гээд хийх гээд байгааштээ.
-Хийх гээд байгаамуу, хийлгэх гээд байгаамуу, чи?
-2007 оны, Японд хийсэн, монгол бөхийн өмсгөлтэй порно кино байдгаа даа. Яагаав, тэнд сурдаг дарга нарын маань хүүхдүүд санааг нь гаргаж өгч, өөрсдөө ч тоглож, аав ээжийнхээ явуулсан хэдэн төгрөгийг үрчээд, хэдэн еэн олж авсан гээд байгаагүй юу.
-Өө тийм. Дараа нь бид хоёр дууриагаад, зодог шуудаг өмсөөд алж өгөөгүй юу.
-Балай ш дээ, ажил дээр дэмий юм яриад бүр нүүр улайлгаад хаячих юм… Манай хошин шогчид сүмочдыг бааж шээж чаддаггүй, сэкс хийж чаддаггүй гэхчлэн доромжилж гутаасан шоу хийгээд л, их аваргадаа алгадуулж л байсан биз дээ. Өөрсдөө ийм байж байж, тэр Араб шиг хувьсгал хийчиж чадахгүй хэвтэж, Японы ЭСЯ-ыг хаагдтал дарамтал, Япон, Солонгосын бараа, үйлчилгээг хэрэглэхээ боль, Мобиком, Скайтэлийг сөнөө гээд л сүр бадруулж, үймж шуугиж байгаа нь “Гомогийн хувьсгал”, “Порногийн хувьсгал” гэж онигоонд орсон ш дээ. Тэрний бичлэгийг байнаа, фашистуудын эсрэг хувьсгал болгоод кинондоо мантаажилчихвайхгүйюу.
-Ёстой догь! Чи минь янаг хорвоог ямар сайн мэддиймбэ, айн. Арай янаг дэмий гэж үү гээд энүүнгээр тэнүүнгээр яваад байгаам бишвиздээ?
-Эмэгтэчүүд нэг л юм бодхымаа…
Айн гээд, уун гэж бай. Тэгээд хувьсгал ялаад, ялалтдаан зориулаад боовон хөшөө босгосоон гэсэн дүрс оруулна. Байгаль орчны яамны нэг даргын 50 гаруй сая доллараар босгосон, гурван метр өндөр боовыг “юмаа авахгүй бол бид буулгаж хаяна шүү” гээд эсэргүүцээд байгаашдээ. Тэр дарга өөрийнхөө боовны үлгэр загвараар үүнийг босгосон гэх ярих тэнд их газар авсым гэнэлээ, хи хи.
Боовны хөшөөнөөс пий пай, юутай садар самуун билээ гээд монголчууд зугтаж байхад, харийнхан шохоорхож, “Танай Монголд онцолчихмоор содон зүйл энэ л байна, өөр сонирхчихоор юм байхгүй юм” гэдэг гэсэн.
“Чингисийн монгол эрчүүддээ зориулав” гэсэн бичиг нь нутгийнхны дургүйцлийг хөшөөнөөсөө дутахгүй хүргэж байгаа. Яахлаараа эрчүүдэд боов зориулж байдаг юм, гомо санаа байнуу үгүй юу гэж хэлэлцдэг юм байна. Бичгийг орчуулгаж ойлгосон нэг гадаад эр “Ёстой сайхан гомо хөшөө байна” гээд л сүйд болоод л, Эрдэнэзууг заагаад “Гомочуудын мөргөл шүтээний газар, сүм хийд юм уу? Чингисийн эрчүүд гэх нь ямар учиртай байна?” гээд л өчнөөн шалгаасан гэнэ.
Аягүйдвэл гадныхан буруу зөрүү ойлгосон болоод л “Монголчуудын бурхан бол боов” гэхчлэн элдэв сэнсаац дэгдээж магадгүй. Тэрнээс нь өмнө бид зургийг нь ашиглаад чулуу болгочих хэрэгтэй байхгүй юу?
-Чи чинь яагаад буруу боов яриад байна? Зөв боов ярь л даа.
-Хүүеэ чи одоо ямар аймаар хартай юм бэ. Ядаргаатай юм.
-Хайртай бол хартай, хартай бол хортой гэдэг биз дээ.
-Ай хөөрхий, анхны хайраа гэж…
Тэгээд л дараа нь нөгөө наадмын бичлэгээ, Монголд фашизм нацизм устаж, гомо лэсби хөгжиж байна гээд харуулчих юм.
-Тэгээд харуулна, ингээд харуулна л гэх юм, баримт дутаад байнаштээ.
-Google монголчуудыг дэлхийн хамгийн тачаангуй 10 ард түмний тоонд оруулан зарласан гээд сайхан баримт байж байшт.
-Өө тийм үү, мэдээгүүштээ. Ямар ямар улсыг яаж шалгаруулсийм?
-Конго, Мали, Буркина Фасо гээд улсууд бас шалгарсан байсаан. Порно гэдэг үгээр ямар орныхон хамгийн их хайлт хийснээр нь л гаргацийм байлээ. Монголчууд бүр 1-р байр эзэлж ч болох байсан. Учир нь манайх Английн porn гэх үгээс хавьгүй илүүтэйгээр, кириллээрээ порно гэж хайнштээ.
-Тэгвэл ч, ийм аймаар порно улс чинь фашист дарлалаасаа чөлөөлөгдчихөөр гэй-маскарадаа хийлгүй л яахав гэж бодно л доо, цаад дуракууд чинь.
-Одоо тэгээд энэ баримтат киноны ачаар, гадаадын бэлгийн цөөнхийн байгууллагуудаас авсан мөнгө төгрөгөө угаачихна.
Наадам хориглуулсны ачаар хүний эрхийн, хүүхдийн, жэндэрийн төслүүдээс тоншсон мөнгөө цайруулчихна. Ингээд бүх юм дуусаа!
-Нэг сумаар хоёр туулай! Харин миний хувьд ганц туулайхан чи минь л хангалттай!
-Боль л доо! Ажлын байран дээр тувтан бэлгийн дарамт үзүүлээд байхийм.
Тэгэхийн оронд олон улсын бэлгийн цөөнхийн байгууллагуудаас лэсби фэстиваль зохион байгуулна гээд хэдэн төгрөг салгачих нүх байгаа, тэр тухай бод л доо.
-Нүх гэнээ, хи хи. Чи идэйг нь гаргадагштээ. Би хөөцөлдөхийг нь хөөцөлдий. Арай илүү оймс элээснээрээ…
-Амраг элээснээрээ гээч!
-Намайг бас хардаж байна! Гоё хардуулах ч бас гоё шүү!
-Эмэгтэйчүүдийг үндэсний бөхөөр барилдуулах юм уу, Өвөр Монголын эмэгтэй барилдааны бичлэгээр аргалчих гэсэн чинь болдоггүй.
-Яагаад?
-Зодог шуудгийн эрхийг гадаад яамны сайд хятадуудад зарцийм байнаштээ. Тэгээд л наадмыг хориглуулах санаачлагыг маань улайран дэмжээд байсийм байнлээ.
-Тэр одоо ямар даварциймбэ, хөөе. Хөөмий, морин хуур, дээл гээд л хамаг юмны эрхийг ганцаараа идээд, гахай шиг таргалаа биз дээ. Бусаддаа Хятадад зарах юм үлдээхэд яадийм. Лэсби фэстивалиа л болихоос.
-Юу болих гэж?...
Хүүш, ерөөсөө ингий! Зодог шуудаггүй л барилдуулчий. Нөгөө, солонгос зурагчнаар цасан дээр шалдан нүцгэн зургаа авахуулаад байдаг охидыг л бөөндчий. Харин фашистууд солиороод байвал яах вэ?
-Ямар зодог шуудаг хэрэглэх гэж байгаа биш, яахлаараа солиордог юм тэд?
-Нээрээн тийнштээ. Тэд чинь бөхийн өмсгөл хэрэглэхийг л эсэргүүцээд байсан биз дээ? Бөхийг бол юу гэж эсэргүүцэхэв дээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш