Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төсөл бүс нутгийн хүрээнд хамаатай байсан ч түүнд элсээгүй хоёр улс Зүүн-хойд Азид байгаа. Монгол, Умард Солонгос хоёр улсыг элсүүлж, форумыг өргөжүүлэх хэтийн төлөв ямар байна? Эдгээр хоёр улсыг элсүүлэх нь интеграцид ашиг тустай эсвэл хохирол учруулах уршигтай болох уу?
Монголын ардчилсан хувьсгалаас хойш (1990-1991) Монгол улс АНДЭЗХА-ны байгууллагад түргэн элсэх төлөвтэй болсон. Тус улс дэлхийн санхүүгийн байгууллага тухайлбал Дэлхийн худалдааны байгууллага, Азийн хөгжлийн банканд нэгдэв. Улаанбаатар олон улсын хүмүүнлэгийн ба хандивлагчдын тусламжийг үнэн чанартаа шинэ (либерал) эдийн засгийг байгуулахад нэлээд чадамгай ашиглав. Гэвч тус байгууллагад элсээгүй байна. Улаанбаатар дэмжлэг авахаар Москва, Бээжин, Вашингтонд хандсан ч элсээгүй.
ОУ-ын ШУА-ийн Алс дорнодын хүрээлэнгийн дэд тэргүүн Сергей Лузянин үзэхдээ: «Эдүгээ ийм байдал нэлээд хачин санагдана. Сүүлийн 20 жилд Монгол улс гадна ертөнцэд дээд зэргээр нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлсэн. Монголын удирдлагаас «нээлттэй бүс нутгийн» үзэл санааг идэвхтэй нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын зах зээлийг байгуулж байна» гэлээ.
Дашрамд хэлэхэд Монгол улс ШХАБ-д ажиглагчийн статустай байна. Тус улс байгууллагын байнгын гишүүн болоогүй нь улс төрийн шалтгаантай хэмээн монголын шинжээчид үзэж байна. Монгол улс «орос-хятадын шахуургын» дор ахин байхаас эмээж, «гуравдахь түшиг тулгуур» - АНУ, Япон, Өмнөд Солонгос улсуудаас хэт холдох гээгүй. Харин АНДЭЗХАБ-ын талаар өөр ьөфх ёуухтиөф байна. Тус байгууллага дан худалдаа-эдийн засгийг либералчлах үйл явцыг баримжаалсан юм. Монголын тал хүлээж байна. Харин чухам юу хулээж байгааг хэн ч лавтай хэлж чадахгүй.Орос улс Владивосток хотын дээд хэмжээний уулзалтыг хүлээж авах статусаа ашиглан 2012 оны 9-р сард болох форумд Монгол улсыг зочноор урьж, хүсэл эрмэлзэлий нь тодруулахад туслах боломжтой байна.
«АНДЭЗХАБ-д элсэх Умард Солонгосын төлөв өөр байна. Дашрамд хэлэхэд БНАСАУ Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй Гэрээнээс гарч, цөмийн туршилт хийхийн өмнө «Пхеньян форумын гишүүн» болох хүсэлтэй байна» гэж БНХАУ албан ёсоор мэдэгдэж, энэ талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн билээ. Харин одоо Хятад улсаас өөр мэдэгдэл хийж байна. Юуны түрүүнд Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг эв зүйгээр зохицуулж, зургаан талт хэлэлцээг сэргээх нь зайлшгүй чухал гэж Бээжин мэдэгдэв.Харин Умард Солонгосыг АНДЭЗХАБ-д элсүүлэх хэтийн телевийн талаар мэдэгдэл хийлгүй, үйл явцыг ажигласаар байна» гэж Сергей Лузянин хэллээ.
Өрнөдийн шинжээчид БНАСАУ-ыг АНДЭЗХАБ-д ойртуулах явдлыг түүнийг нээлттэй болгох нэгэн хувилбар хэмээн үзэж байна. Удирлага солигдож, туршлагагуй залуу Ким Чен Ын засгийн эрхэнд гарсан нь ийм үзэл санааг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж америкийн хэдэн эрдэмтэн үзэж байна. БНАСАУ-ыг Владивостокын дээд хэмжээний уулзалтад урьж, Пхеньянийг илүү хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, эцэст цөмийн асуудлаархи хэлэлцээг сэргээхэд урамшулж болно гэж оросын хэсэг шинжээч тухайлбал нэрт солонгос судлаач Александр Жебин үзэж байна.
Пхеньянд урилга яаралтай явуулах уу эсвэл байзнах уу? Аль нь дээр вэ? Төвийг баримтлах шийдвэр зөв байх. Хятад, Орос улсуудаас гадна АНДЭЗХАБ-ын гишүүн бусад улс Умард Солонгосын залуу удирдагчийг дээд хэмжээний уулзалтад урихийг нааштай хүлээж авахгүй бололтой. Тус улсын дүр төрх зохисгүй нөлөөлж байна. Нөгөө талаас Пхеньянийг мухардмал байдалд оруулж болохгүй. Энэ нь аюултай хор холбогдолтой болж мэднэ. Тус улстай төмөр зам тавих, байгалийн хий нийлүүлэх өөрөөр хэлвэл мөнгө хөрөнгө, харилан ашигийн талаар ярилцсан нь дээр. Орос улс ямар нэг зуучийн тусламжгүйгээр ийм яриа хэлэлцээ хийх боломжтой байна. Харин яриа хэлэлцээг одоо хийж эхлэх хэрэгтэй. Маргааш оройтож мэднэ…