АНУ-ын БХ-ын сайд Леон Панеттын азийн орнуудаар хийсэн аялал Ази тивд АНУ-аас явуулах цэрэг-стратегийн идэвхтэй ажиллагааны гол гол хандлагыг илрүүлэн тодруулав. Сайд ер бусын шууд мэдэгдэл удаа дараа хийгээд зарим хандлагыг тодорхойлов. Панеттын зан үйл бусад хандлагыг илрүүлэн харуулсан гэж түүний 9 өдрийн аялалыг тайлбарлан дүгнэсэн шинжээчид үзэж байна. Панеттын Сингапурт хийсэн мэдэгдэл бусдаас ил их анхаарал татав. Тэрээр Номхон далайд АНУ-ын хөлөг онгоцны бүлгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар илэн далангүй өгүүллээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр америкийн цэргийн флотын гуравны хоёр нь тэнд байх болно.
Тэгвэл Ойрхи Дорнодын нефтиэр баялаг бүс нутгийг хүрээлсэн тэнгис АНУ-ын хувьд ач холбогдолоо алдаж байна уу? Шинжээч Виктор Надеин-Раевский «ОДХ» радиод ярилцлага өгч, санаа бодлоо илэрхийлэн хэлэхдээ: «АНУ бол азийн гүрэн улс юм. Тэнд АНУ үндэсний ашиг сонирхолоо хамгаалахад бэлэн байгааг Хятад ба бүс нутгийн өөр улс ойлгох ёстой гэж АНУ-ын Номхон далайн командлалын тэргүүн Семуел Локлер саяхан сенатын батлан хороонд мэдэгдлээ. Америкийн стратегчид Хятадыг гол өрсөлдөгч, дайсан хэмээн үзэж байгаа нь түүний хэлсэн үгнээс тод харагдаж байна. Эрчимтэй хөгжиж байгаа болон эрчим хүчний түүхий эд шаардагдсан Хятад ашиг сорнирхолынхоо хүрээг тэлж өргөжүүлж байна. Хятадын компаниуд ираны эрчим хүчний салбарт хүч нөлөөтэй байр эзлэв. Түүнчлэн эдгээр компани Ойрхи, Дундад Дорнод ба Африкт байр сууриа бэхжүүлж байна. Ливи улсад ч байр сууриа бэхжүүлэхийг оролдсон. Гэвч НАТО-гийн ажиллагаа ийн төлөвлөгөөг эргэлзээтэй болгосон» гэв.
Панетта азийн орнуудаар хийсэн аялалынхаа явцад Хятадыг нэг бус удаа дурдав. Хэлсэн үгнүүд нь гаднаас харахад энхийн шинжтэй байсан ч айлган сүрдүүлэх хандлага тод харагдав. Америкийн хөлөг онгоцуудыг Азид татан шилжүүлэх арга хэмжээ ямар учраас Хятадын эсрэг чиглэгдээгүйг тайлбарлсан мэдэгдэл нь үүнийг нотлон харуулав. Санал зөрөлдөөн гарсан ч Хятад АНУ хоёр байлдааны ажиллагаа явуулахгүй. Юу гэвэл энэ нь нэг ч талд ашигтай биш гэж Панетта тэмдэглэсэн байна. Эцэст түүний хэлсэн үг, дурдсан төлөвлөгөө АНУ-аас өөрий нь хэмээн үзсэн бүсээс хол байхыг хятадын талд дохиолж байна. Энэ нь америкийн сайдын аялалын гол агуулга болсон байх.
Леон Панетта урьдчилан зарлалгүй Кабулд айлчилсанд шинжээчид анхаарал тавьжээ. Тэрээр Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай Бээжинд айлчилж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байсан үед аялсан юм. Энэ нь Орос Хятад болон Дундад Азийн дөрвөн улсыг нэгтгэсэн байгууллага юм. Карзай Бээжинд хийж байсан айлчлалаа арга буюу таслан зогсоож Кабулд буцав. Мөн өдөр НАТО-гийн нисэх хүчин афганистаны энгийн номхон оршин суугчдыг хөнөөсөн учраас буцсан гэж Карзай тайлбарлав. Харин Панетта эмгэнэлт хэрэг явдлыг үг дуугүй өнгөрөөсөн нь сонин шүү.
Америкийн сайд айчлалаа урьдилан зарлаж мэдээлэлгүй Кабулд Афганистаны ерөнхийлөгч байхгүй үед очсоныг шинжээчид АНУ-аас орон нутгийн зүтгэлтнүүдийг үл тоомсорлон бүс нутагт өөртэд нь хэрэгтэй ажиллагаа явуулахыг дохиолсон хэрэг гэжээ. Тоймч Евгений Ермолаев үүнтэй холбогдуулан хэлэхдээ: «Энэ оны эхээр ерөнхийлөгч Обама америкийн цэргийн шинэ номнолыг анхааралд толилуулав. Америкийн цэргийн мэргэжилитнүүд түүнийг тайлбарлаж, АНУ-ын цэргийг Ази Номхон далайн бүс нутаг ба Персийн булангийн буст зэрэг нэмэгдүүлэхийг заажээ. Харин энэ нь нэг л усан орон зай юм.Номнолыг хэрэгжүүлж эхлэснийг Леон Панеттын азийн орнуудаар хийсэн аялал харуулав. АНУ АНДБН дахь гол өрсөлдөгчийнхөө дайралтад бэлдэж, Персийн булангийн бус ба Ойрхи, Дундад Дорнодыг ирээдуйн ар тал хэмээн үзэж байна. Вашингтон азийн чиглэлээр ахин дашлахынхаа өмнө ар талыг идэвхтэй бэхжүүлж байна. Өөр хүчит этгээдийг ар талаасаа шахаж зайлуулна. Биеэ даасан дэглэм ч түүнд хэрэггүй. Энэ нь Ливи, Сири, Иран улсуудад хамаатай юм».