Платон хэдий миний анд нөхөр ч үнэн түүнээс ч илүү миний анд нөхөр
Аристотель
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, чин зоригт, аугаа эх оронч, Монгол Улсын Ерөнхий сайд агсан Агданбуугийн Амар ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллөгийн шүүхийн хаалттай хуралдаанд хэрхэн оролцож, ямар өчиг өгсөнийг эрхэм уншигч абугай нартаа толилуулахын учир нь:
Эдүгээ цаг төрийн үймээн, самуун явдал улс Монгол дүүрэн олширч, улс гэрээ төвхнүүлэх биш харин ч бусниулагчдын орон тоо өсөн үржиж байгаа цөвүүн цагт бидний өвөг дээдэс амь насаа юуны учир зольж байсныг эргэн нэг хоромхон төдий зуурч, ухаарах ухаарлыг төрүүлэхийг эрхмүүдэд редакцийн зүгээс хүсэмжлэхийг чухалчилсан болно.
Түшээт хан аймгийн харьяа А.Амар сайдыг юуны учир Орос улсад цөлж, дараа нь амь насыг нь тэнд хэний үүрэг тушаалаар хороов гэдэг нь одоогийн улс төрчдөд мөн ч их сургамжтай даа.
А.Амар сайд эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө, Монгол улсынхаа төр түмний өмнөөс ухааны хурцыг сорьж, харь гүрний цэргийн шүүхийн өмнө эрэлхэг баатарлагаар хэлмэгдлийг сөрж чадсан, улсын ерөнхий сайдаар түүхэн мөнхөрч үлдсэн баатарлаг хүмүүн билээ. Бага буурай Монголыг гэж эзлэн боолчлох гэсэн их гүрнүүдийн шахалт хавчилтын өмнө өнөөдрийнх шиг толгой бөхийлгөж үзээгүй төрийн сайд.
Улс орноо тусгаар тогтносон, бие даасан улсын дайтай улс байлгах гэж тэрбээр ухамсарт амьдрал, халуун амь, бүлээн цусаа зориулж явсан тусгаар тогтнолын хугаршгүй, төрийн төлөөх нугаршгүй ноён нуруу нь байлаа. Хорлоогийн Чойбалсаны хорон атгаг муу санаанд адлагдан харийн нутагт хүргэгдэн очиж, элдвээр тамлуулан яргалуулсан ч Их эзэн Чингис хааны зуунаас зуунд өртөөлөн залгуулсан төр улсынхаа Монгол зон олныхоо эрх чөлөөний төлөө амиа зориулсан байдаг.
ГХЯ-ны ажилтан асан Р.Янжмаа гуай Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Холбооны Архивын материалыг цаг нар хайрлалгүй шүүрдэж ирсэн нь А.Амар сайдынхаа амаргүй хувь заяаг үр ач нарт нь олж сонсох таатай боломжийг олгож байгаа юм. Мөн төр улсын хэрэгт нэгэн биеэрээ зорьж тэмүүлээд байгаа залууст ямар бэрхшээл сорилт өмнө чинь байгааг ухаарахад тус дэм болох болов уу. Өвөг дээдсийнхээ амь насаар олдсон эрх чөлөө, тусгаар тогтнолоо, газар шорооныхоо эд эс ширхэг бүрийг өмгөөлөн хамгаалахгүйгээр, эх монгол түүхээ мэдэхгүйгээр ирээдүй хойч үеийнхэндээ бид юугаа өвлүүлж үлдээх юм билээ. Тэрбээр хүмүүн төрөлхтний орчлонгоос харийн нутагт хүний бууны суман дор халин одохын өмнө цаазын тавцан дээр хэлсэн үгийг тэртээ 1994 оны “Ил Товчооны архив”-ын материалаас хуулбарлан авч нийтлэв.
ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн шүүхийн хаалттай хуралдааны протокол
1941 оны 7-р сарын 10-ны өдөр Москва хот
Даргалагч: Армийн цэргийн шүүгч Ульрих
Гишүүд: Дивизийн цэргийн шүүгч Романычев
Дивизийн цэргийн шүүгч Дмитриев
Нарийн бичгийн дарга: Цэргийн шүүгч Мазур
Монгол хэлний орчуулагч, бүрэн эрхэт төлөөлөгчийн туслах Болдано Базар нар оролцов.
Даргалагч шүүх хуралдааныг нээснийг болон ЗСБНОХУ-ын Эрүүгийн хуулийн 58-1 а, 58-ын П-д дурьдсан гэмт хэрэг үйлдсэн Агданбуугийн Амарын хэргийг шүүх гэж байгааг мэдэгдэв.
Хэрэгтний биеийн байцаалттай танилцаад, шүүхийн тогтоолтой танилцсан эсэхийг лавлахад хэрэгтэн танилцсан гэдгээ мэдэгдэв.
Хэрэгтэнд түүний эрхийг тайлбарлаад дараа нь шүүгчдийн бүрэлдэхүүнийг зарлан танилцуулав.
Шүүгчдийн бүрэлдэхүүний талаар гомдол, тэднийг татан буулгах тухай санал шүүгдэгчийн зүгээс гараагүй болно.
Даргалагч шүүхийн тогтоолын дүгнэлтийн хэсгийг чанга дуугаар дуудаж сонсгоод оноож байгаа ялыг ойлгож байгаа эсэхийг хэрэгтнээс лавлан өөрийгөө гэм буруутай гэж үзэж байгаа эсэхийг асуув.
Шүүгдэгч А.Амар: “Тулгаж буй ялыг ойлголоо. Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад хүчээр тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад Зөвлөлтийн шүүх намайг шүүж байгаа юм бэ? Би БНМАУ-ын иргэн, тиймээс Зөвлөлтийн биш, харин Монголын шүүх намайг шүүх ёстой. Миний хавтаст хэрэгт байгаа Ёжов, Лувсаншарав болон бусад хүнээс мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг няцааж байна. Маршал Чойбалсанг хороох гэж би огт зэхэж байгаагүй. Гэхдээ Монголын ард түмнийг яргалан залхааж байсны учир би түүнийг үзэн яддаг. Би ЗХУ-ыг үздэггүй, коммунист намд хэтээсээ дургүй.
Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин улаантан, тэдний засагт дургүй. Учир нь тэд аливаа том гүрний нэгэн адил Монгол улсыг эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна. Манай Монгол улстай хил залгадаг учир ЗХУ-тай ч, Японтой ч дотносохыг би хүсдэггүй. Монгол улсаас хол оршдог учир Герман улстай холбоо тогтоохыг эрмэлзэж байна. 1928 оныг хүртэл Германы ГЯЯ-ны сайдтай дотно холбоотой байж, түүнтэй бичиг захидлаар харилцдаг байв. Германд сургахаар оюутан сурагчид илгээж байлаа. БНМАУ-ын хувьсгалын эсэргүү, нармай Монголын тагнуул-хуйвалдааны байгууллагын удирдагчдын нэг нь гэж намайг буруутгаж байна. БНМАУ-д хувьсгалын эсэргүү ямар ч байгууллага байгаагүй. Би Зөвлөлтийг эсэргүүцдэг, түүнийгээ нууж хааж байгаагүй, нуух ч үгүй. Хүчинд автаж аргагүйн байдалд хүрч өгсөн миний мэдүүлэг гэгчээр баригдсан улсууд бол хувьсгалын эсэргүүнүүд огт биш. Тэднийг гэм зэмгүй байхад нь баривчилсан. Урьдчилсан байцаалтан дээр манай олон монголчууд хатуу ширүүнээр тамлуулсны учир өөрсдийнхөө тухай болон бусдын талаар худал мэдүүлэг өгсөн. Гэхдээ тэд цөм гэм буруугүй хүмүүс.
Би Герман улстай холбоо тогтоон БНМАУ-Д эрдмийн ажилтантай болохыг хүсч байлаа. Бас тэдний элчин сайд нь Улаанбаатарт очоосой гэж хүсч байлаа.
Шүүгдэгч үүнээс цааш ямар ч шинэ юм хэлээгүй учир хуралдааныг хаав.
Шүүгдэгчид эцсийн үгээ хэлэх-ийг зөвшөөрөхөд тэрбээр “Хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг барьж хорьдог. Яг л тийм маягаар ЗХУ Монгол улсад хандаж байгаа. Түүний тод жишээ нь миний буюу” гэв. Шүүгчид зөвлөлдөхөөр гараад эргэж орж ирсний хойно хурал-дааныг даргалагч хэргийг таслан ял ноогдуулах тогтоолыг уншиж сонсгов. Мөн яллуулж буй этгээдэд ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдэд хандан өршөөл гуйж болох тухай танилцуулав.
Шүүн таслах хуралдаан үүгээр дуусав.
Хуралдааныг даргалагч В.Ульрих
Нарийн бичгийн дарга Мазур
Энэ хуралдаанаас гаргасан А.Амарыг цаазлах тухай ялын тогтоол дээр “түүнийг 1941 оны 7-р сарын 27-ны өдөр гүйцэтгэв. 8-р сарын 17-нд мэдээлэв” гэж тэмдэглэл хийсэн байлаа.
АМАР САЙДЫН АМАРГҮЙ ХУВЬ ЗАЯА
...Тамлагдан байцаагдаж байхдаа ч Амар гуай Монгол түмэндээ нүүрлэн буй аюулыг хэдхэн биеэрээ хаацайлан, далайсан цохилтыг зөөлрүүлж, болзошгүй хохирлыг багасгах гэж чармайж толгой эс гудайж байсныг нь уншаад өөрийн эрхгүй сувдан хэлхээ дуслуулан улс гэрээ цогцлоон төвхнүүлэхийн төлөө тэмцэж явсан өвгөд өтгөсийнхөө аугааг мэдрэхийн ихээр мэдэрч, үлдэж хоцорсон ахан дүүс, ач гуч төдийгүй олон түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлага үүргээ хожуу ч гэсэн биөлүүлэхийг чармайн ийнхүү зориглон нийтлүүлж байгааг минь ухаант ард түмэн маань зөвөөр ойлгон хүлээж авна гэдэгт найднам.
Үнэнхүү аугаа сайхан өвгөд өтгөсөөрөө бахархах учиртай бид улс орныхоо их түүхийг бурангуй цагийн ааш араншинд автан өрөөлөөр бичүүлж байсны харгайгаар хорвоо дээр хаяа дэрлэн орших хувьтай улс түмнүүд бие биеэ хүндэтгэн ардчиллын зарчмаар амьдрахыг ойлгон ухаарч буй өдгөөгийн энэ урин дулаан цагт урьдын түүхийн гашуун үнэнээс айлгүйгээр мэргэжлийн хүний нүдээр харыг хараар, цагааныг цагаанаар хэлж, түмэн олонд ойлгуулахын төлөө хичээн Амар гуайн мөрдөн байцаалтын 600-гаад хуудас, хоёр боть хэрэгтэй танилцахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Холбооны Архивын Албаны орлогч дарга, Архивын салбарт хамтран ажиллах Монгол, Оросын комиссын оросын хэсгийн ахлагч В.П.Козлов болон Оросын Холбооны Аюулгүй байдлын архивын ажилтнуудад талархаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье.
ГХЯ-ны ажилтан Р.Янжмаа
Эх сурвалж: "Хөх толбо"