"USA Today" сонины спортын албаны тоймчид спортын ямарваа томоохон уралдаан тэмцээний өмнө таамгаа дэвшүүлдэг уламжлалтай. Лондонгийн олимпийн наадамд медаль авах магадлалтай тамирчдыг төрөл тус бүрээр нарийвчлан нэрлэжээ. Уг таамаглалаар "Лондон-2012" зуны ХХХ олимпийн наадмын медальтнуудыг зөгнөн хэлснээр Монголын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүрийг нэгийг авна гэжээ.
Тухайлбал, жүдо бөхөөр 66 кг-д дэлхийн аварга, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг ОХУ-ын Муса Могушковтой аваргын төлөө барилдаж, алтан медалийн эзэн болно гэж тооцоолсон бол эмэгтэйчүүдийн 52 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмааг Японы Юүка Нишидатай түрүү булаалдаж, мөнгөн медаль хүртэнэ хэмээжээ. Мөн Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт боксчин П.Сэрдамбыг хүрэл медаль зүүнэ гэж таамагласан байна.
Үүнээс надна манай тамирчдаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир, -100 кг-д олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, буудлагын спорт гар бууны 25 метрт Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нарыг медалийн төлөө өрсөлдөж, шагналт байрт шалгарна гэсэн урьдчилсан таамгаа тус сонины тоймчид дэвшүүлжээ.
Үнэхээр сайхан чихэнд сонсголонтой билэг дэмбэрэлтэй таамаг гаргажээ. Харин манай олимпийн наадамд хүч үзэх тамирчид үүнээс ч өндөр амжилт гаргаж ард олноо баярлуулна гэдэгт монголчууд итгэл дүүрэн байгаа билээ.
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ"