Ираны нефтийн томоохон импортлогчид болох Энэтхэг, БНСУ, Турк, ӨАБНУ болон бусад улсад дангаар хориг арга хэмжээ авахгүй байхаар АНУ шийджээ. Эдгээр нэр дурдсан улсуудаас гадна Малайз, Тайвань, Шри-Ланка улс байгаа аж. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдсэн байна. Зарласан улсын жагсаалтад Ираны нефтийн томоохон хэрэглэгчдийн нэг болох Хятад улс ороогүй ажээ.
Гуравдугаар сард АНУ Иранаас нефть импортолдог 23 улсын 11-д хориг арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Нефтийн гэрээгээр Ираны Төв банктай тооцоо хийвэл Америкийн санхүүгийн системээс "холбоо харилцаа" тасрахаар заасан шийтгэлийн арга хэмжээний бодитой сөрөг нөлөөнд Япон болон Европын Холбооны гишүүн 10 улс буюу Бельги, Их Британи, Герман, Грек, Испани, Итали, Нидерланд, Польш, Франц, Чех улс орохгүй байхар болсон билээ. Эдгээр улс Иранаас авах түүхий нефтийн хэмжээгээ "бодитойгоор бууруулсан" гэж АНУ-ын Засгийн газар үзсэн байна.
"Иранаас өөр газар олборлосон, хангалттай хэмжээний нефть олон улсын зах зээлд" байна гэж Америкийн эрх баригчид үзэж буйгаа хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карнигийн бичгэн мэдэгдэлд Цагаан ордон хийжээ.
Хориг арга хэмжээ авахгүй байх шийдвэр 180 хоногийн хугацаатай гарсан байна. Нефтийг нь худалдан авах хэмжээгээ бууруулснаар дэлхийн хамтын нийгэмлэг Тегеранд цөмийн хөтөлбөрийнхөө талаарх түгшүүрийг арилгах талаар "тодорхой алхмууд" хийх нь зүйтэй гэсэн тодорхой дохиог илгээж байна хэмээн Клинтон хэлжээ. Хэрвээ Иран тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол улам их дарамт шахалттай тулгарна гэдгийг Америкийн Төрийн нарийн бичгийн дарга анхааруулсан байна.
Түүний хэлснээр, Москвад болох хэлэлцээний үеэр "тодорхой алхмууд" хийх боломж Иранд бий юм.
З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"