logo
Казак сурагч 11 метр урт шипы хийжээ

Казак сурагч 11 метр урт шипы хийжээ

2012/06/13
Казахстаны мэдээллийн Zakon.kz порталын мэдээлснээр Ридщр хотын нэгэн сургуулийн сурагчаас 11 метр урттай шпаргалка буюу Монголчуудын нэрлэж заншсанаар “шипы” хурааж авчээ.
Олон нарийн цаас хооронд нь нааж урт тууз болгосон “шипы”-нд элсэлтийн ерөнхий шалгалтын 25 мянган хариултыг бичсэн байжээ. Сурагч “шипы”-гээ хэрэглэж амжаагүйг албаны хүмүүс нотолж байгаа ч хэрхэн шалгалтын танхим уруу нэвтрүүлснийг хэн ч тайлбарлаж чадсангүй. Хүүгийн гаргасан энэхүү үйлдэл нь Ридерхотын боловсролын газрын дарга Болатжана Ускенбаевыг бухимдахад хүргэсэн ч “Хүүхдүүд шалгалтандаа бэлдсэн байна. Энэ чинь бас л их хөдөлмөр шүү” хэмээн тайлбар өгчээ.
Казахстанд элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, Казахстаны түүх, орос хэл, казах хэлээр авдаг бөгөөд тав дахь шалгалтыг сурагчид өөрсдөө сонгодог гэнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн нь төгсгөчдийн эцсийн дүн байгаад зогсохгүй их дээд сургуульд элсэх гол шалгуур болдог байна.

н.Жанжинхүү 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш