Тэрбумтнууд, саятнууд улстөрд хөрөнгө оруулж, нам байгуулсан тохиолдол цөөнгүй. Тэдний нам байгуулах шалтгаан өөр ч зорилго нь адил билээ.
“Тайчууд тайчууддаа хайртай” нам
Таиландын Ерөнхий сайд асан Таксин Чиннават 1998 онд энэ намыг байгуулжээ. 2-3 тэрбум доллартай Таксин Чиннават анх программ хангамжийн худалдаа хийж хөрөнгөжсөн нэгэн. Тэрбээр 1994 оноос улстөрд орж, дэд Ерөнхийлөгч болтлоо явсан. Таксин өөрийн намын ачаар 2001 онд Ерөнхий сайд болж, 2006 оны есдүгээр сар хүртэл энэ албан тушаалыг хашжээ. Түүнийг цэргийнхэн түлхэн унагаж, терроризмд буруутгасны дараа Их Британид амьдрах болсон байна. Таксины намыг 2007 оноос хориглосон ч халааг нь “Таиландын төлөө” нам авчээ. Энэ намаас дэвшсэн Йинглак Чиннават /Таксины дүү/ одоо Таиландын Засгийн газрыг тэргүүлж байна.
“Иргэний платформ” нам
Оросын тэрбумтан, 13,2 тэрбум долларын хөрөнгөтэй Михаил Прохоров “Иргэний платформ” хэмээх шинэ нам байгуулахаа хэдхэн хоногийн зарласан. Ердөө 500 гишүүнтэй байх энэ намдаа тэр өөрөө элсэхгүй аж. Проховын намын зорилго нь нам бусчуудад улстөрд орох “путёвк” олгох гэнэ. Тэрбээр өмнө нь “Зөв үйлс” нам байгуулсан ч намынхан нь түүнийг “гол гаргасан” билээ. “Зөв үйлс” нам 2011 оны Оросын парламентын сонгуульд 0,6 хувийн санал авч, сүүлийн байранд орсон түүхтэй.
“Итали орон, урагшаа”
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони 7,8 тэрбум доллартай. Анх барилгын компаниар баяжсан бөгөөд одоо “FinInvest” компани, хэвлэл мэдээллийн олон байгууллага, хөлбөмбөгийн “Милан” клуб, “La Stando” их дэлгүүрийн сүлжээг эзэмшдэг. Тэр 1994 онд намаа байгуулмагц парламентын сонгуульд шууд ялж, улмаар 1994-1995 онд Италийн Ерөнхий сайд болсон. Дараа нь хоёр ч удаа /2001, 2008 он/ өөрийн намын ачаар ялалт байгуулж байсан. Удалгүй түүний нам Үндэсний альянстай нэгдэж, “Эрх чөлөөт ард түмэн” нам болсон юм.
“Паликотын хөдөлгөөн”
Польшийн Януш Паликот архи, спирт зарж, 2,5 сая долларын хөрөнгөтэй болжээ. Тэрбээр өмнө нь “Польшийн иргэний платформ” намаас Сеймд сууж байсан. Тус намыг үндэслэгчдийн нэг Дональд Туск одоо Ерөнхий сайд билээ. Паликот түүний намаас гарсны дараа 2010 онд өөрийн намыг байгуулж, 2011 оны парламентын сонгуульд 10,02 хувийн санал авснаар Сеймд багтан, гуравт жагсав. Түүний намын хөтөлбөрт ижил хүйстнүүдын холбоог дэмжих, марихуаныг хууль ёсны болгох зэрэг заалт байдаг.
Хөдөлмөрийн нам
Литвагийн иргэн Виктор Успасских 50 сая долларын хөрөнгөтэй. Тэрбээр хүнс, нийтийн хоол, худалдаа, барилгын салбарт ажиллаж хөрөнгөжсөн. 2003 онд байгуулагдсан түүний нам 2004 онд Литвагийн парламентад хамгийн том фракци болж, Европарламентын 13 суудлын /Литвад өгсөн/ тавыг авчээ. 2009 онд Успасских өөрөө Европарламентад суужээ. Литвагийн тусгай албад түүнийг хэний мөнгөөр Москвад дээд боловсрол эзэмшсэнийг сэжиглэж, мөрдсөн ч шийтгэл хүлээлгэж чадаагүй.
“Оросын эх орончид” нам
Бизнесмэн Геннадий Семигин Оросын Коммунист намын гол санхүүжүүлэгч байжээ. Гэвч түүнийг “нам хуваах гэлээ” гэж буруутгасны дараа өөрийн намыг 2005 онд байгуулсан юм. 16 сая долларын хөрөнгөтэй түүний нам 2011 оны парламентын сонгуульд хамгийн өндөр амжилт үзүүлж, сонгогчдын 0,97 хувийн санал авчээ. 2011 оны 12-р сард тус нам Оросын нийт ард түмний фронтын бүтцэд багтсанаа мэдэгдсэн. Тодруулбал Семигины орлогч Н.Корнеева Ерөнхийлөгч Владимир Путины итгэлт хүмүүсийн нэг болжээ.
Нэгдсэн Гүржийн ардчилсан нам
Гүржийн бизнесмэн Бадри Патаркацишвили 1990-ээд онд Оросын Борис Березовскийтой хамтран ажиллаж, улмаар 12 тэрбум доллартай болжээ. Патаркацишвили 2007 онд намаа байгуулсан юм. Гэвч тус намын анхны их хурал 2008 онд буюу Патаркацишвилийг нас барахаас нэг сарын өмнө болжээ. Патаркацишвили Их Британид зүрхний дайрлагаар өнгөрсний дараа түүний нам аажмаар улстөрд байр сууриа алдсан.
“Шинэ Косовогийн төлөө”
Косовогийн Беджет Паколли 1990 онд “Mabetex Group” барилгын компаниа байгуулан, улмаар 400 сая еврогийн хөрөнгө цуглуулжээ. Түүнийг мөнгө угаасан, авлига өгсөн хэргээр шүүх гэж удаа дараа оролдсон ч бүтээгүй. Тэр 2006 онд нам, 2010 онд хамтарсан эвсэл байгуулсан юм. Тэгээд 2010 оны парламентын сонгуульд амжилттай оролцож, суудлын тоогоор тавд жагссан. Б.Паколли 2011 онд Косовогийн Ерөнхийлөгч болжээ.
“Гүржийн мөрөөдөл бол ардчилсан Гүрж”
Гүржийн бизнесмэн Бидзин Иванишвили 5,5 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэрбээр парламентын сонгуульд оролцохын тулд 2012 онд энэ намаа байгуулсан. Гэтэл намын гишүүд түүнийг бус өмгөөлөгч Манан Кобахидзег намын даргаар сонгожээ. Учир нь Бидзин Гүржийн иргэншилгүй. Түүнийг Францын иргэн болсны дараа Гүржийн иргэншлийг нь хасчээ. Иванишвили дараа нь Франц, Оросын иргэншлээс өөрөө татгалзсан ч Гүржийн иргэн болоогүй.
Украины Христийн либераль нам
781 сая доллартай Леонид Черновецкий 1995 онд нам байгуулсан. 2004 онд тэрбээр өөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, нэг хувийн санал авчээ. Түүний нам сонгуульд нэг ч удаа бие дааж оролцоогүй. 2006 онд “Манай Украин” эвсэлтэй нэгдсэний ачаар Киев хотын даргын сонгуульд ялсан аж.
Эх сурвалж: "Өглөөний сонин"