Нийслэл хотод 1000 цэцгийн фестивалийг зохион байгуулах гэж байна. Цэцэрлэгжилт ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Цэцгийн фестиваль-2012”-ыг зохион байгуулахаар болжээ. “Хамтдаа цэцэглэе” уриан дор болох энэхүү үзэсгэлэн маргааш үдэш Баянзүрх дүүргийн Хуримын ордонд нээлтээ хийж, 14 хоногийн турш үргэлжилнэ. Цэцэг, баримал, үзмэрүүдээс гадна алгын чинээ том эрвээхэй цэцгэн дээр эргэлдэхийг сонирхохоос гадна хотын ногоон байгууламжийг ямар загвартай, өнгө үзэмжтэй хийх боломжтойг ч эндээс харж болно. Манай улсад урьд нь тасалгааны цэцгийг ургуулсан байдлаар үзэсгэлэн гаргаж байснаас биш хотын ногоон байгууламжийг харуулсан, суулгац хэлбэрээр олонд сонирхуулж байгаагүй юм байна.