logo
22-ын товчоо чиглэлийн зам засварыг түргэвчлэхийг үүрэг болголоо

22-ын товчоо чиглэлийн зам засварыг түргэвчлэхийг үүрэг болголоо

2012/06/13
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд М.Энхболд баяр наадмын бэлтгэл ажил, удаашралтай байгаа зарим ажлуудын явцтай танилцлаа.
Баяр наадмын бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ үед морь барианы газар луу зорчдог гол зам буюу 22-ын товчоо чиглэлийн зам засварын ажил хамгийн чухал асуудал нь болоод байгаа юм. Шадар сайд энэ зам болон шинээр тавигдаж буй гүүрний ажлын явцтай танилцлаа. Баруун Нарангийн үерийн хамгаалалтын далан дээрхи 16,7 метр урттай гүүр барих ажлыг “Тэргүүн саруул зам” ХХК дөрөвдүгээр сарын 4-нөөс эхэлжээ. Ажил гүйцэтгэгчийн хийж буй мэдээллээр одоо суурийн ажил, багана цутгах ажил хийгдэж байгаа аж. Гүүрийг долдугаар сарын 10 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.
Харин зам засварын ажлыг “Бэрх зараа” ХХК гүйцэтгэж байна. Гүүр, зам засварын ажлын явц тийм ч их хурдацтай биш байгаа учир гүйцэтгэгч нэмж авах, өөр компаниудаас дэмжлэг авах, ажлаа хуваан гүйцэтгэх зэрэг бүхий л боломжийг ашиглаж, ажлаа түргэвчлэхийг Шадар сайд даалгалаа. Шадар сайд 22-ын товчоо чиглэлийн автозамын засварын ажлыг ирэх сарын 8 гэхэд, гүүрний ажлыг 5 гэхэд дуусгаж бэлэн болгохыг үүрэг болгов.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш