АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ОХУ Сирид байлдааны нисдэг тэрэг нийлүүлж байгааг буруушаав.
"Дайралтын нисдэг тэргүүдийг Оросоос Сири рүү хүргэж байгаа тухай мэдээлэл аваад бид ихэд түгшиж байна. Энэ нь тус улсад дэгдсэн мөргөлдөөнийг улам хурцатгаж болзошгүй" гэж Клинтон мягмар гарагт Вашигтон хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
ОХУ Сирид зэвсэг нийлүүлсээр байгааг эсэргүүцэж байгаагаа АНУ удаа дараа мэдэгдсэнийг Хиллари дурдсан байна. "Харин үүний хариуд ОХУ-ын эрх баригчид Сирид зэвсэг нийлүүлж байгаа явдалд сэтгэл түгших хэрэггүй, учир нь тэдгээрийг тус улсын дотоодын хямралыг дарахад ашиглахгүй гэж мэдэгддэг. Гэтэл энэ нь илэрхий худал юм" гэж тэрбээр хэлжээ.
ОХУ Сирид зэвсэг нийлүүлж байгааг өмнө нь олон улсын хүний эрхийн "Human Rights Watch" байгууллага зэмлэн буруушаасан юм. Хүний эрхийг хамгаалагчид Парис хотноо болох "Eurosatory-2012" зэвсгийн үзэсгэлэнд Оросын "Рособоронэкспорт" компанийг оролцуулахгүй байхыг Францын эрх баригчдад хандан уриалсан юм. "Human Rights Watch" байгууллагын мөн тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзахыг дэлхийн улс орнуудын засгийн газар болон компаниудад уриалсан байна.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улс одоо хүчин төгөлдөр байгаа гэрээ хэлцлийн дагуу зөвхөн гадны довтолгоог няцаах зориулалттай Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэвсэглэлийг нийлүүлж байгаа гэж мэдэгджээ. Сөрөг хүчнийхнийг дарахад ашиглах ямар ч зэвсэг нийлүүлээгүй гэдгийг Лавров онцлон дурдсан байна.
"Eurosatory-2012" зэвсгийн үзэсгэлэн энэ сарын 11-нд Парис хотноо нээгдсэн юм. Хэдийгээр "Human Rights Watch" байгууллага уриалсаар байгаа боловч Оросын төлөөлөгчид тус үзэсгэлэнд оролцож байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ