УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүн 2800 ширхэг цахим үнэмлэхийг хуурамчаар хэвлэсэн болон Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 21000 сонгогчийг нэмж бүртгэсэн талаарх ташаа мэдээлэлд өчигдөр няцаалт хийлээ. 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хооронд иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа авсан 64940 иргэнээс сонгуулийн насны 40091 иргэн, Улаанбаатар хотын хэмжээнд 27585, орон нутагт 12506 иргэн цахим үнэмлэхийг хэвлэн аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдэд энэ оны тавдугаар сарын 29 өдөр хүлээлгэн өгч иргэдэд олгож ажлыг эхлүүлсэн билээ. Харин цахим үнэмлэх хуурамчаар хэвлэгдсэн гэх мэдээллийг УБЕГ-аас шалгаж ор үндэслэлгүй болохыг тогтоосон байна.
Тус газар Баянзүрх дүүрэгт гэхэд АН-ын талын 21000 сонгогчийг нэрийн жагсаалтаас хасч, МАН-ыг дэмждэг 14000 сонгогчийг нэмж бүртгэсэн гэж ИЗНН-аас өгсөн гэх мэдээллийг шалгаж үзээд санаатайгаар УИХ-ын гишүүд олон нийтэд буруу мэдээлэл өгсөн болохыг тогтоожээ.
Харин УБЕГ-аас Баязүрх дүүрэгт судалгаа явуулахад 1899 хүн УИХ-ын сонгуулийн тухай хуулинд заасны дагуу сонгууль өгөх өдрөөс 14 хоногийн доторх шилжих хөдөлгөөн хийсэн байна. Эдгээр иргэд сонгуулийн хороондоо шилжих хөдөлгөөн хийх хүсэлтээ гаргаад тэр хороо нь УБЕГ-т мэдээллийг нь байрлуулсан байгаа аж. Энэ нь ямар нэгэн байдлаар сонгогчийг нэмж хассан асуудал биш гэдгийг мэдэгдэж байгаа юм.
Мөн хуучин иргэний үнэмлэхтэй иргэд цахим үнэмлэх авч сонгуулийн саналд давхцан байх гэсэн хардалт иргэдийн дунд гараад байгаа учир нь хуучин үнэмлэхийн баруун дээд буланг хайчлан хүчингүй болгож, ингэснээр сонгуулийн саналын тоо давхцахгүй байх нөхцлийг хангах болжээ. Хэрэв хүсвэл иргэнд хуучин үнэмлэхийг цахим үнэмлэхтэй нь цуг буцаан өгч болох юм.
Иргэний үнэмлэхийн лавлагааг авсан сонгуулийн насны 44586 иргэнээс Улаанбаатар хотын хэмжээнд 33798, орон нутгийн хэмжээнд 10788 иргэний иргэний цахим үнэмлэхийг зургадугаар сарын 10-ны өдрийн дотор хэвлэсэн бол энэ сарын 15-ны дотор харьяа аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдэд хүргүүлж, 25 өдрийг хүртэл иргэдэд олгож дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.
Д.Нэргүй
МОНЦАМЭ