logo
Хятад улс БНАСАУ-д хориотой бараа нийлүүлээгүй

Хятад улс БНАСАУ-д хориотой бараа нийлүүлээгүй

2012/06/14
БНХАУ-ын ГХЯ өнөөдөр Хойд Солонгост хориотой бараануудыг хятадын компаниуд нийлүүлэх тухай японы хэвлэл мэдээллүүдийн мэдээллийг няцаав. Энэ тухай Рейтер агентлаг БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминий мэдэгдэлийг иш татан уламжилжээ. Японы хэвлэл мэдээллүүд лхагва гаригт, Хятад улс нь өнгөрсөн оны 8-р сарын 1-нд Шанхайгаас БНАСАУ руу баллистик пуужингийн өөрөө явагч хүнд платформыг явуулсан мэт мэдээлсэн юм. Хятад улс нь камбожийн хуурай ачаа тээвэрлэх хөлөг онгоцоор тус бүр нь 21 метрийн урттай арван зургаан дугуйтай хүнд дөрвөн төхөөрөмж БНАСАУ руу явуулсан байж магадгүй юм. 4-р сарын 15-нд Пхеньянд БНАСАУ-ын удирдагч асан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх баярын парадын үеэр Хятад улсын дугуйтай төхөөрөмжүүдийг харуулсан юм. Түүн дээр хойд солонгосын шинэ төрлийн баллистик пуужингуудыг нийтэд харуулсан юм.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш