Сирид НҮБ-ын ажиглагчдыг Аль-Хаффа хот орчимд буудсан тухай өнөөдөр Британийн Би-би-си телевиз радиогийн корпораци мэдээлэв. Үүний өмнө Аль-Хаффад цэргийн ажиллагаа явуулж байна гэж мэдээлсний дараа НҮБ-ын ажилтнууд тийшээ явсан билээ. Гэвч байдал аюултай даамжрасан хэмээн үзэж, буцахыг оролдов. НҮБ-ын ажиглагчид хотоос гарах үер хилэгнэн зэвүүцсэн хүмүүс машинууды нь чулуудаж, үл мэдэх этгээдүүд бууджээ. Үүний улмаас НҮБ-ын нэг ч ажилтан хэлмэгдээгүй байна.