logo
Еврогийн бүсийн ДНБ энэ онд 0,3 хувиар буурна

Еврогийн бүсийн ДНБ энэ онд 0,3 хувиар буурна

2012/06/14
Энэ жил еврогийн бүсийн ДНБ 0,3 хувиар буурах төлөвтэй байгаа бол 2013 онд өсөлтийн үзүүлэлт 0,7 хувьтай байна. Харин 2014 онд европын орнуудын эдийн засгийн өсөлт 1,4 хувьтай байх болно гэж Дэлхийн банкны /ДБ/ мягмар гарагт нийтлэгдсэн илтгэлд дурджээ.
"Хэрвээ Европын байдал эрс дордвол хөгжиж буй эдийн засагтай нэг ч бүс нутаг ангид үлдэхгүй. Европ болон Төв Азийн хөгжиж буй эдийн засагтай орнууд европын өндөр хөгжилтэй орнуудтай худалдаа, санхүүгийн нягт харилцаатай байдаг учраас нөлөөнд амархан автана. Мөн эдийн засаг нь мөнгөн гуйвуулга, аялал жуулчлал болон түүхий эдийн экспортоос хамаардаг ядуу орнуудад сөргөөр нөлөөлөх болно" гэж илтгэлд дурдсан байна.
ДБ зургадугаар сарын илтгэлдээ дэлхийн засгийн эдийн засгийн өсөлт энэ жил 2,5 хувь, 2013 онд 3 хувь, харин 2014 онд 3,3 хувьтай байна гэж таамаглажээ. Гэхдээ олон улсын санхүүгийн хүрээлэнгийн эдийн засагчид энэ онд хөгжиж буй эдийн засагтай орнуудын өсөлт 5,4 хувиас 5,3 хувь хүртэл буурна гэж үзэж байна. Харин хөгжиж буй орны хувьд энэ жилийн харьцангуй "сул" өсөлттэй харьцуулахад 2013 онд эдийн засаг нь 5,9 хувь хүртэл, 2014 онд 6 хувь хүртэл өсөх төлөвтэй байна гэж эдийн засагчид таамаглажээ.
Өндөр орлоготой орнуудын эдийн засаг ч мөн сул байх төлөвтэй байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш