Төмөр замын тээврээр 2012 оны эхний 5 сард 8336.4 мянган тонн ачаа тээж, давхардсан тоогоор 1594.5 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1327.5 мянган тонн буюу 18.9 хувь, зорчигчдын тоо 115.1 мянган хүн буюу 7.8 хувиар өсчээ.
Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөс төмөр замын тээврийн салбарын орлого 2012 оны эхний 5 сард 172.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 32.5 тэрбум төг буюу 23.2 хувиар өссөн байна.
Агаарын тээврээр 2012 оны эхний 5 сард 1480.4 тонн ачаа тээж, давхардсан тоогоор 256.3 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 780.3 тонн буюу 2.1 дахин, зорчигчдын тоо 76.8 мянган хүн буюу 42.8 хувиар өсчээ. Ийнхүү тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2012 оны эхний 5 сард 59.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.7 тэрбум төгрөг буюу 27.5 хувиар өссөн аж.
Г.Уран
МОНЦАМЭ