logo
Хамгийн таатай хотоор Улаанбаатар шалгарчээ

Хамгийн таатай хотоор Улаанбаатар шалгарчээ

2012/06/14
Хонконг, Лондонд байрладаг олон улсын судалгааны “ECA international” байгууллагын судалгаагаар аялал жуулчлал, бизнес аялал, цагаачлал зэргээр эх орноосоо холд очсон хүмүүст хамгийн таатай буюу амьдралын зардал багатай хотоор Улаанбаатар шалгарчээ. Хэдийгээр манай улс хөдөлмөрийн үнэлэмж харьцангуй бага, Ази тивдээ сарын дундаж цалин 200 ам.доллар хүрдэггүй Вьетнам, Эритрей зэрэг орнуудын өмнө гишгэж, дотоодын иргэддээ хамгийн өртөг өндөртэй улсад ордог ч гадаадынханд хамгийн өртөг багатай хотоор шалгарчээ. Тус байгууллагын хийсэн судалгаагаар дэлхийн болон Ази дахь хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Токио тэргүүлсэн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш