Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх тухай асуудлыг авч хэлэлцжээ. Усны тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, “Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” УИХ-ын тогтоолыг үндэслэн, гэр хорооллын иргэдийн ус хэрэглээ, эрүүл ахуйн шаардлагатай хэмжээнээс доогуур байгаатай холбогдуулан Засгийн газраас тогтоол гаргасан байна.
Уг тогтоолоор Улаанбаатар хот болон төв суурин газрын гэр хороололд амьдарч буй иргэдийн усны үйлчилгээний үнийг тухайн орон нутагт, орон сууцанд амьдарч буй иргэдийн төлж буй хэмжээнд хүртэл бууруулах саналыг Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд оруулж, шат дараатайгаар шийдвэрлүүлэхийг сайд Ц.Дашдорж, Д.Цогтбаатар нарт даалгажээ.
Одоо мөрдөгдөж байгаа усны үйлчилгээний төлбөрийг бууруулснаар ус ханган нийлүүлэгч байгууллагуудад үүсэх алдагдлын энэ жилд ногдох хэмжээг тогтоож шийдвэрлэхийг сайд Д.Хаянхярваа, цаашид жил бүрийн төсөвтөө тусгаж байхыг аймаг, нийслэлийн Засаг нар нарт үүрэг болгосон байна.
Ингэснээр гэр хорооллын иргэдийн усны төлбөр нь 2.5 дахин багасна. Орон сууцны иргэд нэг литр усыг 40 мөнгөөр хэрэглэдэг бол гэр хорооллынх нэг төгрөгөөр худалдан авдаг юм.
Олон улсын байгууллагын судалгаагаар хүн өдөрт 20-25 литр ус хэрэглэх ёстой байтал, манай гэр хорооллын иргэд 10 хүрэхгүй литр ус хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл хүний наад захын хэрэглээгээ хангахад шаардагдах хэмжээнээс маш бага хэмжээний ус хэрэглэдэг байжээ. Гэр хороолол болон орон сууцанд амьдарч байгаа иргэд нь дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдаж байгаа эсэхээр шалтгаалан зөрүүтэй төлбөр төлж байсныг Засгийн газрын хуралдаанаар ийн эцэс болголоо.
Дэлхийн зах зээлийн үнээр ундны усаа авч байсан хотын гэр хорооллын иргэд үнэ ханший шударга тогтолцоо руу шилжих суурь тавигдлаа.