Монголчууд дартс хэмээх спортын төрлийг сайн мэднэ. Тэгвэл Японы өндөр настнууд энэ спортын шинэ төрлөөр идэвхтэй хичээллэж байна. Тэд дартсын сумыг гараар шидэхийн оронд сумаа тусгай гуурсаар үлээж байгаа онодог. Энэ төрлийн спортын клуб таван жилийн хугацаанд гурав дахин өргөжиж, 30.000 орчим гишүүнтэй болжээ. Гишүүдийн дундаж нас нь 70 юм байна.
Сургагч Нобухико Ямада ярихдаа "Таны хөл өвддөг, эсвэл та тэргэнцэр дээр суудаг, эсвэл та гаргүй байлаа ч гэсэн та энэ спортоор хичээллэх боломжтой, ердөө анхаарлаа төвлөрүүлээд нэг л удаа үлээх хэрэг шүү дээ" гэсэн байна.
Дартсын спортын энэ төрлийг 1998 онд Японы нэгэн тэтгэвэртээ гарсан хөгшин санаачилжээ. Хичээллэгсэд мохоо үзүүртэй пластик сумыг нарийхан гуурсанд хийн үлээж байгаа оноод зогсохгүй фукияа нэртэй алгуур хөдөлгөөнийг хийдэг байна.
Өнгөц харахад идэвхгүй зүйл мэт хэдий ч энэ спортоор хичээллэж байгаа өндөр настнууд эрүүл мэндэд тустай дасгал хөдөлгөөн хийж байна. 2060 он гэхэд Японы хүн амын 40 хувийг өндөр настнууд эзэлж магадгүй байгаа юм.
Э.АМАР