logo
Хамгийн алдартай 10 зураг

Хамгийн алдартай 10 зураг

2011/06/24
Таны үхэхээсээ өмнө авахуулсан хамгийн сүүлчийн зураг тань ямар байх бол? Эсвэл таны авсан гэрэл зураг таны үхлийг гэрчилж байвал ямар вэ? Тэгвэл тус бүрнээ түүх агуулсан, түүхийг бүтээгчдийг буулгасан эдгээр 10 зургийг бяцхан тайлбарын хамт сонирхоно уу.



10. Wiley Post & Will Rogers
1898 –1935, 1879 – 1935
Rogerspost
Wiley Post нь хамгийн анх дэлхийг ганцаараа тойрсон нисгэгч бөгөөд түүний найз Will Rogers нь алдартай жүжигчин, хошин шогч байжээ. Энэхүү зургийг (Will Rogers малгай зангиатай, онгоцны далавчин дээр зогсож байгаа) тэд Аляскаас хөөрөхийн өмнөхөн буюу 1935 оны 8 сарын 15-д авсан байна. Харин онгоц хөөрсний дараагаар моторонд нь эвдрэл гарч сүйрснээр хоёулаа амь үрэгджээ. Сонирхуулахад энэхүү Аляск дахь онгоцны буудлыг Wiley Post – Will Rogers нарын дурсгалын нисэх буудал хэмээн нэрийддэг байна.
9. John and Jackie Knill
Waveandcouple
2005 оны 1 сарын 13-д Канадын хос болох John болон Jackie Knill нарын цогцос Тайландын далайн эргийн амралтанд олдсон байна. Тэд бол 2004 оны 12 сарын 26-д болсон аймшигт цунамины мянга мянган хохирогчдын хоёр нь байлаа. Долоо хоногийн дараа нэгэн эр сайн дурын цэвэрлэгээ хийж байгаад эвдэрсэн камер олсон байна. Тэрбээр камерны мемори картан дахь зурагнуудыг үзэхэд John Jackie нарын амралтанд байгаа зургууд болон мөн аварга том давалгаа далайн эргийг хамж байгаа зургууд байсан аж. Зургууд дээр давалгаа улам ойртсоор ойртсоор эргийг бүрхсэн байна. Хамгийн сүүлчийн зургаа (дээр үзүүлсэн) 12 сарын 26-ны өглөөний 8 цаг 30 минутад авсан ба үүний дараа тэд амиа алджээ.
 


8. Albert Einstein
1879-1955
Last
Энэ дээр байгаа зураг бол одоогоор мэдэгдэж байгаа хамгийн сүүлчийн Einstein- ий зураг бөгөөд 1955 оны 3 сард авсан зураг юм байна. Энэ зургийн талаар нэг их баримт, тайлбар байдаггүй боловч тэрбээр Princeton дахь гэрийнхээ гадаа авахуулсан бололтой. Харин сарын дараа 1955 оны 4 сарын 17-ны өдөр Einstein дотоод цус алдалтад орж эмнэлэгт хүргэгдсэн ба маргааш нь нас баржээ.

7. Marilyn Monroe
1926-1962
1962Allangrantsittingonchr.Xxlarge
Ихэнх хүмүүс Marylin Monroe-ийн сүүлчийн зургуудыг гэрэл зурагчин George Barris авсан гэж боддог. Гэвч үнэндээ Life сэтгүүлийн гэрэл зурагчин Allan Grant авчээ. Эдгээр зургууд нь 1962 оны 7 сарын 7-д Monroe-ийн гэр дэх сурвалжлагын үеэр авагдсан байна. Дээрх зургийг оролцуулаад нийт зургаан зураг Life сэтгүүлд нийтлэгдсэн байна. Харин сарын дараа буюу 1962 оны 8 сарын 5-ны өдөр Monroe гэртээ нас барсан байна. Үхлийн гол шалтгаан нь хүчтэй эмнээс хордсон гэж гарсан ба мөн амиа хорлолт ч гэж үздэг. Дээрх зураг нь Monroe-ийн ярилцлагатай хамтаар түүнийг үхэхээс ердөө хоёр хоногийн өмнө Life сэтгүүлд нийтлэгдэж байжээ.


6. Bill Biggart
1947-2001
182794935 C533A839C2
Фото сэтгүүлч Bill Biggart дээрх зургийг 2001 он ы 9 сарын 11-д авчээ. Харамсалтай нь тэрбээр Дэлхийн Худалдааны Төвийн 2дахь цамхаг нурахад дарагдаж нас барсан байна. Дөрвөн хоногийн дараа түүний цогцсыг нурангин доороос гаргаж авсан ба камер болон бусад зүйлсийг нь эхнэрт нь хүлээлгэж өгчээ. Харин эхнэр нь Bill Biggart-ийн гэрэл зурагчин сайн найзад нь камерийг дурсгаж өгсөн бөгөөд эвдэрхий камер дотор зураг байна гэж бодоогүй аж. Харин найз нь камернаас 150 гаруй зураг олсон ба тэдгээр зургууд дотор дээрх зураг ч байсан аж. Энэхүү зургийг өглөөний 10 цаг 28 минут 24 секундад авсан ба харамсалтай нь 10 цаг 30 минутад хоёр дахь цамхаг нурсан билээ. Яг энэ зургаа авахаас өмнө тэрбээр эхнэртэйгээ ярьсан ба “санаа зовох хэрэггүй, 20 минутын дараа студид уулзъя, би гал сөнөөгчтэй байна” хэмээсэн нь хамгийн сүүлчийн яриа нь байжээ.


5.Lady Diana
1961-1997
65290Bcf-Aee8-5775-E2730A285Eb4Bf04
Diana гүнжийн үхэлтэй холбоотой удаан хугацааны мөрдөн байцаалтын эцэст энэ зураг олон нийтэд ил болсон юм. Зөвхөн үс нь гарсан түүний энэ сүүлчийн зураг түүний амьдралыг дуусгасан гэж хэлж болно.
1997 оны 8 сарын 31-ний өдрийн өглөөний 12 цаг 20 минутад энэ зургийг авчээ. БАруун гар талд зочид буудлын жолооч Henri Paul, хажуу талд нь бие хамгаалагч Trevor Rees-Jones сууж явсан ба түүний ар талд паппарициудаас нүүрээ буруулсан Diana гүнж болон түүний найз залуу болох Dodi Fayed нар байсан байна. Энэхүү зургийг авснаас хэдхэн секундын дараа гүнжийн сууж явсан Мерседес Place de l’Аlma –ийн тунель руу 105 км/ц –ийн хурдтай орсон ба жолооч хяналтаа алдаж хазайн багана мөргөснөөр эл аймшигт осол гарчээ. Dodi Fayed болон Henri Paul хоёр газар дээрээ нас барсан ба Diana гүнж эмнэлэгт хүргэгдээд тэр өглөөдөө нас барсан байна. Харин бие хамгаалагч Rees-Jones ганцаараа амьд үлдсэн байна.
 


4. Elvis Presley
1935 –1977
Elvis Last Picture Taken At 12..28 Aug 16 1977
Elvis Presley-ийн хамгийн сүүлчийн зургийг 1977 оны 8 сарын 16-ны өдөр авсан байдаг. Энэ зураг нь түүнийг Graceland-д ирж байх үеийнх аж. Гэвч тэр өдрөө сүйт бүсгүй Ginger Alden нь угаалгын өрөөндөө нас барсан байдалтайгаар нь олсон байна. Шинжээчдийн дүгнэлтээр бол тэрбээр үхэхээсээ өмнө тодорхой зайнд мөлхсөн гэдэг. Түүний үхэл албан ёсоор үдээс хойш 3:30 цагт бүртгэгдсэн байдаг ба таргалалт, хэт их эм хэрэглэсэн зэрэгтэй үхлийг нь холбож тайлбарладаг байна.


3. Adolf Hitler
1889 –1945
2541115510 A540A68C90
Түүний хамгийн сүүлчийн зургийг үхэхээс нь ойролцоогоор хоёр хоногийн өмнө авсан ба тэр үед Гитлер Берлиний бөмбөгдөлтөөс хамгаалах нуувчны гадаа зогсож байсан аж. Дэлхийн 2-р дайнд Герман ялагдсаны дараа Гитлер өөрийнхөө амьдралыг дуусгахаар шийдсэн байдаг. Гэхдээ амиа хорлохоосоо өмнө Eva Braun –тай гэрлэлтээ баталгаажуулсан бөгөөд мөн гэрээслэлээ бичиж үлдээсэн байна. Маргааш нь буюу 1945 оны 4-р сарын 30-ны өдөр Гитлер болон Браун нар зочдын өрөөндөө хамт орон амьдралдаа цэг тавицгаажээ. Гитлер цианит хор уугаад толгойндоо буудсан байдаг бол Браун зөвхөн цианит хор уун нас баржээ. Сонирхуулахад Гитлер өмнө нь өөрийн эмчээсээ амиа хорлох найдвартай аргыг асууж байсан ба цаадах нь цианит хор уугаад толгойдоо буудах хамгийн найдвартай гэж зөвлөсөн гэдэг.


2.Anne Frank
1929–1945
S320X240
Энэ зураг нь Anne Frank-ийн хамгийн сүүлд авахуулсан зураг бөгөөд тэрбээр өөрийн эгч Margot-ийн хамт 1942 оны дундуур авахуулжээ. Тэдний гэр бүлийг 1944 оны 8 сарын 4-д баривчилсан ба Хөдөлмөрийн хорих лагер луу шилжүүлжээ. 1945 оны 3 сард лагерт тахал гарч 17000 гаруй хоригдол нас барсан байна. Харин гэрчүүдийн хэлж буйгаар Margot орноосоо унаж нас барсан ба түүнээс хэдэн өдрийн дараа Anne нас баржээ.


1.Abraham Lincoln
1809 –1865
Last-Photo-Lincoln
Хэдийгээр Lincoln –ий хамгийн сүүлд авахуулсан зураг дээр маргаантай байдаг боловч албан ёсоор дээрх зураг мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг байна. Энэхүү зургийг Henry J.Warren хэмээх зурагчин 1865 оны 5 сарын 6-д Цагаан Ордны тагтан дээр авчээ. Харин зураг авснаас сар гаруйн дараа буюу 1865 оны 4 сарын 14-ний өдөр Abraham Lincoln Lord-ийн театрт толгойдоо буудуулан нас барсан билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш