Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайж, олборлолт хийж буй компаниудын үйл ажиллагааг зогсоохоор “Гал үндэстэн”-ийн морьтон эрс хөдлөөд цөөнгүй хоносон билээ. Энэ үеэр тэдний тавьсан шаардлагыг биелүүлээгүй “Гурван тамга” компанийн усан бууны генератор луу хоёр удаа буудсаны улмаас Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүн баривчлагдаад байна. Одоогоор Онги голын сав газар үйл ажиллагаагаа явуулдаг тус компанийн үйл ажиллагаа дээрх шалтгаанаар түр зогсоод байгаа гэнэ.
Тэд өмнө нь алтны компаниудад ажлаа зогсоох шаардлагыг өгч, наймаас нь шаардлагын хариуг албан бичгээр авчээ.
Харин Зүүнбаян-Улаан суманд хоёр компани шаардлагыг биелүүлээгүй аж. Тиймээс зургаадугаар сарын 21-22-нд шилжих шөнө зогсоох арга хэмжээ явуулж, “Гурван тамга” гэх компанийн багаж руу ийнхүү гал нээжээ.
Харин Сэлэнгийн чиглэлд “нутаг чөлөөлөх” ажиллагаанд оролцож байгаад бие нь өвдсөний улмаас хотод ирээд байсан н.Болдбаатарыг өнөө өглөө гэрээс нь 10 гаруй цагдаа хүч хэрэглэн баривчилсан аж. Энэ үйлдлийг тус холбооныхон “Хомроголон баривчлах ажиллагаа” явуулж байж ч болох хэмээн таамаглаж буй.
Тиймээс тус хөдөлгөөний зүгээс Цагдаагийн ерөнхий газарт “газар шорооныхоо төлөө явж байгаад шоронд хоригдох учиргүй” хэмээн баривчлагдсан нөхдийг нь суллах шаардлага хүргүүлж буй аж.