logo
Цөмийн хаядлыг Монголд булшлах асуудал огт байхгүй гэж Цөмийн энергийн газраас мэдэгдлээ

Цөмийн хаядлыг Монголд булшлах асуудал огт байхгүй гэж Цөмийн энергийн газраас мэдэгдлээ

2012/06/14
Цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахаар зэхэж байгаа тухай буруу ташаа мэдээ хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр гарах болсонтой холбогдуулан Цөмийн энергийн газраас авч хэрэгжүүлсэн ажилтай Засгийн газрын хуралдаанаар танилцлаа.
Үүнтэй холбогдуулан няцаалт гаргаж, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглахад Засгийн газраас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийн үнэ зөв, бодитой мэдээллээрх хангах арга хэмжээг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахыг Цөмийн энергийн газарт даалгалаа.
Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах нь гэсэн яриа ямар ч үндэслэлгүй учир үүгээр улс төр хийхгүй байх ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа.
Цөмийн энергийн газар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн Монгол Улс Үндсэн хуулиндаа цөмийн хаягдлыг нутаг дэвсгэртээ булшлахыг хориглосон учир худал мэдээлэл тарааж иргэдийн сэтгэл зүйгээр тоглохгүй байхыг уриаллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш