Хонгконгийн их сургуулийн захирлын ахлах зөвлөх Жон Спинкс, оюутны элсэлт хариуцсан мэргэжилтэн Ма Април нар МУИС-д айлчилжээ. Хонгконгийн их сургууль нь 1911 онд байгуулагдсан бөгөөд 22 мянган оюутантай, багш профессоруудынх нь 50 гаруй хувь нь гадаад орнуудаас ирж ажилладаг ажээ. Энэ сургууль урлаг судлал, анагаах ухаан, инженер, байгалийн ухаан, нийгмийн ухаан, хууль зүй, эдийн засаг, бизнес, архитектори, боловсрол судлалын чиглэлээр бүх түвшний сургалтыг явуулдаг шилдэг их сургууль юм байна.
Тус сургуулийн төлөөлөгчидтэй МУИС-ийн захирал С.Төмөр-Очир хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн 30 орны 200 гаруй их дээд сургууль, төв, институттай хамтын ажиллагаатай МУИС энэ удаад Азийн хамгийн шилдэг, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн 25-д бичигддэг Хонгконгийн их сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлж гэрээнд гарын үсэг зурж байгаа нь манай хоёр сургуулийн төдийгүй Хонгконг, Монголын харилцааг шинэ шатанд гаргаж ирж буй чухал үйл ажиллагаа болж байгаа юм байна. Энэхүү гэрээний хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, Хонгконгийн их сургуульд тэтгэлгээр оюутан суралцуулах, хамтарсан судалгааны ажил, хурал семинар, зуны сургалтыг зохион байгуулж, ахисан түвшний судалгааны болоод хоёр их сургуулийн адил төстэй салбар чиглэлийн хүрээнд өндөр технологи, инженер, инженерчлэл зэрэг чиглэлийн ажилд түлхүү анхаарч ажиллах гэнэ.