Омог дундын мөргөлдөөн Ливийн өмнөд ба баруун бүс нутагт сэргэв. Нэг хоногийн дотор мөргөөлдөөн наанадаж 15 хүн амь үрэгдэж бас 80 хүн шархдсан тухай АП агентлаг мэдээллээ. Омог дундын дайсагналаас гадна шинэ засгийн талынхан урьд тус улсын удирдагч байсан Муамар Каддафийг дэмжигчдийн хоорондын сөргөлдөөн үргэлжилж байна. Иргэний дайн дуусснаас хойш төр засгийн байгууллагууд төлөвшиж ажлаагүй явдал мөргөлдөөний гол шалтгаан болсон гэж олон улсын тоймчид тэмдэглэв. Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустафа Абдул Жалиль иргэддээ хандан шинэ Үндсэн хуулийг боловсруулан бэлтгэж, мөргөлдөөнийг соёлч боловсон замаар зохицуултал зэвсгээ хурааж, хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг уриалжээ.