logo
ЕХ Түвдэд сэтгүүлчдийг нэвтрүүлэхийг уриалжээ

ЕХ Түвдэд сэтгүүлчдийг нэвтрүүлэхийг уриалжээ

2012/06/15
ЕХ-ны дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн Кэтрин Эштон Хятадын эрх баргчдад хандан Түвдийн хүн амын талаар тэсвэр тэвчээртэй байхыг уриалав. Түүнээс гадна хүний эрхийн тойрны байдлыг хянан шалгах зорилгоор гадаадын дипломат ажилтан, сэтгүүлчдийг Түвдэд хязгааргүй оруулахыг тэрээр Бээжингийн албан ёсны бүлгийнхэнд уриалжээ. Мөн чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх, шутэн бишрэх, төрөлхи хэлээрээ ярих түвд хүмүүсийн эрхийг хүндэтгэхийг Эштон БНХАУ-д уриалав. Түүнчлэн тэрээр Түвдэд хүний эрхийн тойрны байдлыг сайжруулах зорилгоор талуудын яриа хэлэлцээг сэргээхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Эштоны мэдээлснээр 2011 оны 3-р сараас өдгөө хүртэл 37 түвд хүн өөрсдийгөө шатаажээ. Ийм ажиллагааг Түвдийг салган тусгаарлуулахын төлөө тэмцэж байгаа гадаадын салан тусгаарлагчдын оролцоотойгоор сайн бэлтгэж байгааг нотлосон баримтууд байна гэж хятадын эрх баригчдаас мэдэгджээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш