Манай улс үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхээр ажлаа эрчимжүүлээд байна. Саяхан энэ сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болсон. Тэгвэл уг хурлаас гарсан шийдвэр зөвлөмжийг өнөөдөр танилцуулахаар Дотоод хэргийн их сургууль болон олон улсын байгууллагууд хамтарч мэдээлэл хийхээр болжээ.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт манай улс сүүлийн жилүүдэд ихээхэн татагдаж байгаа. Тодруулбал хүний наймаа, хар тамхины хэрэг зэрэг багтаж байгаа юм.