Монгол улсын Засгийн газраас санаачлан “Гэр бүл-Нийгмийн хөгжил” Үндэсний чуулганыг төрийн ордонд зохион байгууллаа. Гэр бүлийн хөгжилд саад болж байгаа олон тулгамдсан асуудлыг цогцоор нь авч хэлэлцэн тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гарцын талаар нухацтай ярилцах, гэр бүлийн талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэлийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох зорилгоор энэхүү Үндсэний чуулганыг зохион байгуулж байгаа юм байна. Тус чуулганд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ “ Манай ард түмэн “Бие хүн –өрх, гэр бүл- улс, нийгэм” гэсэн гурвалсан холбооны зарчмыг дээдлэн ”Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн сургаалаар үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн сайхан уламжлалтай билээ. Ухаант ардын маань энэхүү сургаал өнөө үед улам бүр ач холбогдолтой болж байна. Үүнийг хамгийн энгийнээр илэрхийлбэл хүмүүжилтэй, боловсролтой хувь хүн, төлөв түвшин гэр бүл хөгжингүй, боловсронгуй нийгмийг бүрдүүлнэ гэсэн үг юм.
Тийм ч учраас Засгийн газраас энэ удаагийн чуулганыг “ГЭР БҮЛ - НИЙГМИЙН ХӨГЖИЛ” гэсэн сэдвийн дор зохион байгуулахаар шийдвэрлэлээ” хэмээн тэмдэглэсэн юм. Статистикийн тоо баримтаас үзвэл Монгол Улсад ядуурлын түвшин 2010 оны байдлаар 39,2 хувь байсан бол 2011 онд 29,8 хувь болж буурсан дүнтэй байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг бий болгох, бизнесийн орчныг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, ялангуяа байгалийн баялагаас олж буй орлогыг иргэддээ тэгш хүртээмжтэй хүргэх талаар явуулсан бодлогын үр дүн тодорхой хэмжээнд гарч байгаагийн илрэл” хэмээн Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.
Мөн тэрээр “Орчин үед өмч хөрөнгө эзэмших, захиран зарцуулах, өвлөхөөс эхлээд гэр бүлийн гишүүдийн харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлагатай холбоотой олон асуудлыг уламжлалт хандлагаас өөрөөр авч үзэх цаг нь болсон байна. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг ч боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Гэр бүл нь амьдралаа холбосон хосуудын аз жаргал, харилцан хүндлэл, үүрэг, хариуцлагын тэнцвэртэй хослол, үр хүүхдийн өсч торних таатай орчин байх ёстой. Хүн ам, гэр бүлийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд энэ зарчим маш тодорхой тусгагдсан байдаг билээ. Тиймээс гэр бүлийн харилцаанд энэ зарчмыг тууштай баримталж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор манай Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байна. Өнөөгийн гэр бүлийн харилцааны асуудлыг шинэ хандлагаар авч үзэж тусгасан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
“Гэр бүл- Нийгмийн хөгжил” үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон нийслэл, орон нутгийн 350 гаруй иргэдийн төлөөлөл оролцож өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлж байна.
МОНЦАМЭ