Мягмар гаригт хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиосон. Гэтэл Энэтхэг улсад ядуурал газар авснаас болжолон сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Үүнийг таслан зогсоохын тулд хатуу хууль батлахыг шаардах хүн олон байгаа юм. Энэтхэгтамьдралын эрхээр янз бүрийн хөдөлмөр эрхэлж байгаа 60 гаруй сая хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ.
Нэгэн шинжээчийн хэлж байгаагаар хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхийг эрс эсэргүүцэж байгаа хүн нийгэмд бараг байхгүй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний комиссийн тэргүүн Шанта Сина ярихдаа "Бид үүнийг эсэргүүцэх ёстой, нялх балчир хүүхдүүд хөдөлмөр эрхэлнэ гэдэг байж боломгүй зүйл, бид засгийн газарт шахалт үзүүлж, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хатуу чанга хууль батлахыг шаардаж, хүүхдүүдийг сургуульд сургах хэрэгтэй"гэжээ.
Энэтхэгт хүүхдээр хөдөлмөр хийлгэхийг хуулиар хориглодог хэдий ч балчир хүүхдүүд өдрийн турш хүнд нөхцөлд ажиллаж, олсон багахан мөнгөөрөө гэр бүлдээ нэмэр болж байна.
Э.АМАР