Хятадын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч асан Нань Юн, Се Я Лун нарт авлигын хэргээр 10 жил 6 сар хоригдох ял шийтгэсэн байна. Тийнхүү тэд хорих ял шийтгүүлсэн хамгийн дээд тушаалын түшмэд болжээ.
Тэрчлэн Нанийг 31400 доллароор торгож, Сегийн хвийн өмч болон хууль бусаар олсон бүх орлого болох 141 мянга орчим долларыг хураасан байна.
Нийгэмд томоохон хэд хэдэн дуулиан шуугиан үүссэний дараа хөлбөмбөгийн нэр хүндийг сэргээхээр Хятад улс шийджээ.
Нань 17 удаа авлига авсан хэргээ хүлээсэн бол Се өөрийг нь буруушаасан бүх хэргийг няцааж, дарамт шахалтан дор хам хэрэг үйлдсэнээ хүлээжээ.
Хятадын хэвлэлд тус улсын бусад хотод гарсан ийм төрлийн хэргийг шүүн тасалсан тухай мэдээлсэн байна. Даньдун хотын шигшээ багийн ахлагч асан Вэй Шаохуэйд бас 10 жил 6 сар хорих ял оноож, 31400 доллароор торгожээ.
Мөн тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн дөрвөн гишүүнд тохиролцооны тэмцээнд оролцсон, авлига авсан хэргээр зургаа хүртэл жил хорих ял оноож, 78750 доллароор торгосон байна.
Хятадын хөгжөөн дэмжигчдэд шүүхийн энэ шийдвэр тус улсын хөлбөмбөгт авлига гүн гүнзгий үндэстэй болсон болохыг бүр ч илүү нотолж байна гэж Шанхай хотоос Би-Би-Си-гийн сурвалжлагч Жон Судворт мэдээлжээ.
Хамгаалагчид өөрийн хаалганд гоол оруулж, бүхэл бүтэн багууд талбайд гарахаас татгалзаж байсан тодорхой жишээнүүд байдаг. Харин энэ онд Хятад улс тэр болгоны учрыг олох нь тодорхой болжээ.
Шүүгч, тоглогч, удирдагч, дасгалжуулагч гээд хэдэн арван хүн 2009 онд эхэлсэн спортын энэ төрлийг өөрчлөн шинэчлэх кампанит ажлын явцад баривчлагдсан байна.
ДАШТ-д ажиллаж байсан шүүгч Лу Зюнь хөлбөмбөгийн лигийн тохиролцооны долоон тэмцээнд оролцож 128 мянган долларын авлига авсан хэргээр хоёрдугаар сард баривчлагджээ.
Энэ бүхнийг улс төрийн учир шалтгаантай гэж зарим тайлбарлагчид үзэж байна. Тус улсын төрийн тэргүүнээр сонгогдох магадлал хамгийн өндөртэйд тооцогддог Си Зинь Пин Хятадыг дэлхийн хөлбөмбөгийн аварга болгохыг хүсдэг ажээ.
Тус улс гадаадын үнэтэй тоглогчдыг авах эрмэлзэлтэй байгаагийн сацуу авлигатай тэмцэж буй нь Хятадын хөлбөмбөгийн түвшнийг өргөж болох ч дэлхийн аварга гэсэн нэр хүндтэй цол нь хараахан хүрэх болоогүй мөрөөдөл болохыг Хятадын хөгжөөн дэмжигчдийн дийлэнх нь хүлээн зөвшөөрч байна гэж Би-Би-Си-гийн сурвалжлагч мэдээлсэн байна.
З.Амгалан
МОНЦАМЭ