Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр боловсролын салбарынхантай Соёлын төв өргөөнд уулзлаа. Засгийн газар боловсролын салбарт сүүлийн 20 жилд хийж амжаагүй тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 4 жилд боловсролын салбарын хөрөнгө оруулалт 5 дахин нэмэгдсэн байна.
2009-2012 онд 139 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 74 хичээлийн байр, 37 дотуур байр, спорт заалны 35 барилгыг шинээр барьж ашиглалтад орууллаа. Үүнд 120 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний үр дүнд цэцэрлэгийн хүчин чадлыг 11,8 мянган ороор, хичээлийн байрны суудлын тоог 31,2 мянгаар, дотуур байрны орны тоог 4,7 мянгаар тус тус нэмэгдүүлж, 405 гэр цэцэрэг байгуулжээ.
Нийслэл хотдоо Багшийн хөгжлийн ордон байгуулсан, Одоо 21 аймагтаа ийм ордон байгуулахаар төлөвлөжээ.
2009 оноос хойш шинээр 15 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж, 45 мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэжээ.
Засгийн газрын Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг Оюутолгой компанийн санхүүжилтээр хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүдээр 43 сургалтын байгууллагад 23 мэргэжлээр 3300 иргэдийг сургаж байгаа бөгөөд эхний ээлжинд 800 гаруй хүн төгссөний 70 хувь нь ажлын байртай болоод байна.
Дээд боловсрол олгох сургуулиудыг цөөлж, чанартай боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлэх талаар тууштай арга хэмжээ авч төрийн өмчийн 42 сургуулийг 15 болгож цөөлсөн байна.
Ерөнхий боловсролын сургалтын стандартад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлж, энэ стандартаар хичээллэх, дэлхийн монгол иргэнийг бэлтгэх төрийн өмчийн ерөнхий боловсролын гурван сургуулийг шинээр байгуулж, үндэсний 31 лаборатори сургууль байгуулсан байна.