logo
Нью-Йоркт ундаа уухад

Нью-Йоркт ундаа уухад "хэцүү" болно

2012/06/15
Нью-Йорк хотын захирагч найрлагандаа элсэн чихэр ихээр агуулсан том савлагаатай ундаа зарахыг ресторануудад хориглож, таргалалттай тэмцэхээр төлөвлөөд байжээ. Нью-Йоркийн эрүүл мэндийн зөвлөл түүний төлөвлөгөөгбүрэн дэмжиж байгаагааилэрхийлсэн байна. ЗөвлөлийнгишүүнТомас Фарлей хэлэхдээ "Хэт таргалалттай хүний тоо нэмэгдэж байгаа нь чихэрлэг ундаатай салшгүй холбоотой, тиймээс энэ төрлийн уух зүйлийг хориглох нь таргалалтын эсрэг авах тохиромжтой арга хэмжээ гэж үзсэн"гэжээ.
Захирагч Майкл Блүмбергийн гаргасан төлөвлөгөөнд тусгаснаар Нью-Йоркт рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ихэнхбайгууллагуудкола, нимбэгний ундаа гэх зэрэг хийжүүлсэн, илчлэг ихтэй уух зүйлсийг 455 млл-ээс ихгүй савлагаатайгаар зарах шаардлагатай юм. Тиймээс түргэн хоолны газрууд, кино театр, зоогийн газруудад энгийн хэрэглээ болсон 568 млл-ийн савлагаатай аяганд ундаа хийж үйлчлэх нь ресторануудын хувьд хориотой болж байна.
Захирагчийн төлөвлөгөө хууль болон хэрэгжиж эхлэхэд засгийн газрын төлөөлөл буюу эрүүл мэндийн зөвлөлийн зөвшөөрөл хэрэгтэй байгаа юм. Ямартай ч тус зөвлөл мягмар гаригттөлөвлөгөөг эхний байдлаардэмжсэн байна. Шинэ хоригийг хэрэгжүүлж эхлэхийн тулд эрүүл мэндийн зөвлөлийн гишүүдийн дунд албан ёсоор санал хураалт явуулна.Гэхдээ зөвлөлийн зарим гишүүд хотын захирагч Блүмбергийн төлөвлөгөөг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэдний зарим нь зөвхөн ундаа гэлтгүй бусад илчлэг ихтэй хоолны порцыг ч хязгаарлахарга хэмжээ авах хэрэгтэйг хэлсэн байна. Харин Нью-Йоркийн ресторануудын холбооны төлөөлөгч Эндрью Моесел шинэ хориг нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчих болно гэдгийг хэлжээ.
Эрүүл Мэндийн зөвлөл нь бие дааж үйл ажиллагаа явуулдаг хэдий ч гишүүдийг нь хотын захирагч томилдог юм. Зургадугаар сарын 24-нийг хүртэл олон нийтийн дунд санал асуулга явуулж, шинэ хоригт нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой.Захирагч Блүмберг, эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Томас Фарлей нарын хэлж байгаагаар хэт таргалалт санаа зовоосон асуудал болоод байгаань чихэр ихээр агуулсан ундаатайхолбоотой учраас энэ төрлийн уух зүйлсийг тодорхой хэмжээгээр хориглох нь зүйтэй юм байна.
Нью-Йоркийн эрүүл мэндийналбаны дэд дарга Линда Гиббс хэлэхдээ "Бид таргалалтаас үүдэлтэй өвчнийг эмчлэхэд дөрвөн сая доллар зарцуулж байгаа, хэт таргалалт хүмүүсийг өвчлүүлээд зогсохгүй бид бүгдиийг санхүүгийн алдагдалд оруулж байна" гэжээ.
Нью –Йоркт хэт таргалтаас болж жилд 5.800 орчим хүн нас бардаг байна. Энэ нь Иракийн дайны үеэр амь үрэгдсэн Америк цэргийн тооноос ч өндөр тоогэдгийг Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш