Өглөө сэрхэд л өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өсчихсөн байдаг өнөө үед нэг ч гэсэн сайхан мэдээ сонор мялаав. Учир нь гэр хорооллын иргэдийн усны төлбөр 2.5 дахин буурч литр усыг 40 мөнгөөр авахаар боллоо. Хүн өдөрт 20-25 литр ус хэрэглэх учиртай гэж заасан байдаг ч манай орны гэр хорооллын иргэд өдөрт 10 хүрэхгүй литр ус хэрэглэдэг аж. Харин орон сууцны иргэд өдөрт 250 литр ус хэрэглэдэг байна. Гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Энэ дагуу Хот суурин газрын усан хангамж, ариутгах, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд Засгийн газраас хотын гэр хорооллын айлын хэрэглэж байгаа усны төлбөрийн хэмжээг орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн усны төлбөрийн хэмжээтэй тэнцүүлж тогтоох чиглэлийг өгсөн байна. Үүнд гэр хороололын ард иргэд сэтгэл ханамжтай байна. Байгаль орчны багц хуулийн хүрээнд уул уурхайн компаниудын хэрэглэж байгаа усны үнийг 4-5 дахин нэмэгдүүлэхээр болсон нь ийнхүү гэр хорооллын иргэдийн ундны усны үнийг бууруулах нөхцөл болжээ. Гэвч цаашид шатахуун, мах, гурил гээд гээд үнийг нь бууруулвар ард түмний амьдралд шууд л ач тусаа өгөх олон зүйл байна. Иргэд усны үнэ хямдарчихлаа, бусад ойр зуурын юмны үнэ хэзээ хямдрах бол хэмээн чих тавин хүлээж байгаа гэнэ лээ шүү, цаана чинь