logo
Төрийн өмчийн хороо хуралдлаа

Төрийн өмчийн хороо хуралдлаа

2012/06/16
Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Заяабал удирдан долоон гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж 37 асуудал хэлэлцэж 3 тэмдэглэл, 32 тогтоолыг баталсан байна.
Хурлаар “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Дулааны цахилгаан станц 3”, “Баруун бүсийн эрчим хүчний систем”, “Диспетчерийн үндэсний төв” зэрэг ТӨХК-уудыг шалгасан дүн, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2011 оны үндсэн үзүүлэлт, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний биелэлтийн тухай асуудлыг хэлэлцэж батлав.
Мөн “Биокомбинат” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэж батлав.
Түүнчлэн “Монголын төмөр зам”, “Авто замын компаниуд”, “ҮЦТТТХТ” ТӨХХК-ын дүрмийг баталж, “Орон сууц хувьчлах товчооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” асуудлыг болон хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулах тухай, Концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг батлах тухай асуудлыг хэлэлцэж батлав.
Хуралдаанаар ХААИС-ийн харъяа “Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн”-д үндсэн хөрөнгө худалдах, худалдан авах зөвшөөрлийг олгосон байна. Мөн Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, “Стандартчилал, хэмжил зүйн газар”, “Санхүүгийн зохицуулах хороо” зэрэг 9 байгууллагад автомашин худалдах, худалдан авах, акталж сэлбэгээр ашиглах, балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг олгов.
Төгсгөлд нь “Дархан өргөө” политехник коллеж, ТЗҮААЭГ, ЗГХЭГ, Дотоод хэргийн их сургууль зэрэг 8 үндсэн хөрөнгийг актлах, сэлбэгээр ашиглах, балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг олгосон байна.
Н.Туяа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш