АНУ -ын Батлан хамгаалах яам Афганы армид зориулж, Оросын "Рособоронэкспорт" компаниас нэмж "Ми-17" загварын 12 нисдэг тэрэг худалдаж авах болсноо Конгресст албан ёсоор мэдэгджээ. Энэ тухай тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна. Нийтдээ 217,7 сая доллароор үнэлэгдэх гэрээнд техникийн засвар үйлчилгээ болон нөөц эд ангиудыг нийлүүлэх талаар тусгасан байна.
Америкийн Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, урд нь Пентагон энэ онд "Рособоронэкспорт" компаниас Афганистанд сүйрсэн нисдэг тэргүүдийн оронд "Ми-17" загварын хоёр нисдэг тэрэг худалдаж авахаар захиалсан байжээ. Харин дараа нь нэмж 10 нисдэг тэрэг худалдаж авахаар болсон байна. Энэ тухайгаа цэргийнхэн сенатын гишүүн Жон Корнинад мэдэгдсэн байна. Тэрбээр Бүгд найрамдах намын гишүүн юм.
АНУ-ын явган цэргийн командлал өнгөрсөн оны тавдугаар сарын 26-нд Афганистаны аюулгүй байдлын хүчинд "Ми-17В-5" нисдэг тэрэг нийлүүлэх гэрээг "Рособоронэкспорт" компанитай байгуулжээ. Тухайн үед гэрээний өртөг 375,05 сая доллар байсан байна. Одоогийн байдлаар Оросын тал Афганистанд нийлүүлэхээр захиалсан бүх захиалга болох 21 нэгж нисдэг тэргийг нийлүүлээд байгаа аж. Гэрээнд мөн нөөц эд ангиудыг нийлүүлэх, засвар үйлчилгээний хөрөнгө мөн техник хэрэгслээр хангах талаар тусгасан байна. Үүнээс гадна, нэмж нисдэг тэрэг худалдаж авах талаар тусгажээ.
Түүний сацуу "Рособоронэкспорт" нисдэг тэрэг худалдан авахыг АНУ-ын Конгрессын зарим гишүүд эрс эсэргүүцэж байгаа юм. Тэд ОХУ-ыг Сирид зэвсэг нийлүүлсээр байгаад арга хэмжээ авахыг уриалсан байна. Харин Пентагоны эрх баригчид "Ми-17" нисдэг тэрэг нь Америкийн нисдэг тэргээс хямд бөгөөд Афганистаны нисгэгчдийг сургахад илүү хялбар гэж мэдэгджээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ