logo
“Нокиа” компани 10.000 ажлын байранд цомхотгол хийнэ

“Нокиа” компани 10.000 ажлын байранд цомхотгол хийнэ

2012/06/16
“Нокиа”-гийн удирдлагууд дахин цомхотгол явуулахаар шийджээ. Энэ удаагийн орон тооны цомхотголоор 10 мянга орчим хүн ажилгүй болно. “Нокиа”-гийн Финляндад байдаг ганц үйлдвэр нь хаагдах бөгөөд гадны улсуудад байдаг салбарын ажилтнууд ч цомхотголд хамрагдах юм байна.
Стефен Илоп хоёр жилийн өмнө гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш Финляндын компани 40 мянган ажлын байрандаа цомхотгол хийжээ. “Нокиа” компаниас гар утасны бизнесийн хоёрдугаар улирлын алдагдал нь тооцоолж байснаас өндөр байх болно гэж мэдээлсэн байна. “Apple” болон “Samsung” компаниуд зах зээлд давамгайлснаас “Нокиа” ийнхүү уналтанд ороод байгаа юм. Мөн хөрөнгө оруулагчид Финлянд компанийн хөрөнгийн байдлыг нарийн шалгаж байна.
“Нокиа”-гийн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар үлдсэн гурван улиралд бүтцийн өөрчлөлт хийхэд 650 сая евро зарцуулах шаардлагатай байгаа юм байна.
“Нокиа”-гийн удирдлагууд өнгөрсөн оны хоёрдугаар сард өөрийн компанийн үйлдлийн системийн оронд Майкрософтын Windows phone системийг ашиглах шийдвэр гаргаснаас хойш хувьцааных нь ханш 70 гаруй хувиар унаад байгаа юм.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш