Дуучин Крис Браун болон түүнтэй хамт явж байсан найзууд нь Нью-Йоркийн бааранд R&B дуучин Дрэйктэй ширүүн маргалджээ. Хоёр дуучин болон тэдэнтэй хамт явж байсан хүмүүс бие бие рүүгээ архины шил шидэцгээж, шөнийн клубт эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Зарим гэрчүүдийн хэлснээр Крис Браун, Дрэйк нартай хоёулантай нь хайр сэтгэлийн холбоотой байсан Рианнагаас болж энэ маргаан гарчээ. Харин цагдаа нар ирэх үед хоёр дуучин явсан байсан бөгөөд тэд ямар нэг баривчилгаа хийгээгүй юм байна.
Э.АМАР
Э.АМАР