logo
Эмээ, зээ хүү хоёр дунд сургуулиа зэрэг төгсчээ

Эмээ, зээ хүү хоёр дунд сургуулиа зэрэг төгсчээ

2012/06/18
АНУ-ын Охайяа мужийн иргэн Энн Колагиованн 97 насандаа зээ хүүтэйгээ хамт дунд сургуулиа төгсчээ. Тэрээр аавынхаа махны дэлгүүрт ажиллахаар найман настайдаа сургуулиасаа гарсан бөгөөд дахин сургуульд элсэж чадалгүй явсаар 90 орчим жилийг үдсэн байна. Энн дипломоо гардах үедээ “Би төгсчихлөө” хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хэлсэн гэнэ. Тухайн үед түүний эцэг боловсрол мэдлэгтэй болохоос ажил хийх нь илүү чухал хэмээн үзсэнээр Энн ийнхүү 90 жил хүлээжээ.

Б.Энх
Эх сурвалж: "Зууны мэдээ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш