logo
“ШЭНЬЖОУ-9” сансрын хөлгийн баг хөөрлөө

“ШЭНЬЖОУ-9” сансрын хөлгийн баг хөөрлөө

2012/06/18
2012 оны 6 дугаар сарын 16-ны оройн 18 цаг 37 минутад Хятад улсын Ганьсу мужийн Зючуаны сансрын хөлгийг хөөргөх төвөөс “Шэньжоу-9” сансрын хөлөг хөөрч амжилттай тойрог замдаа орлоо. Уг хөлгийг “Тиэнгүн-1” сансрын станцтай холбоно гэж тус хөлгийг удирдах төвөөс мэдээллээ.
“Шэньжоу-9” сансрын нислэгийн хөлгийн судалгааны багийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн сансрын нисэгч Зин Хайфэн, Лю Ван тус улсын анхны сансрын нисэгч эмэгтэй Лю Ян нар хамтран нисч байгаа бөгөөд тэд дэлхийн сансрын тойрог замд хөлгийг станцтай холбох үүргийг гар жолоодлогоор гүйцэтгэх юм.
Багийн ахлагч сансрын нисгэгч Зин Хайфэн 2008 онд "Шэньжоу-7" сансрын хөлгийн багт ажиллаж байв. Энэ удаагийн нислэг нь Хятадын сансар судлалын түүхэнд дөрвөн том онцлогтой гэж Бээжин их сургуулийн “Дэлхийн тойрог замын судалгааны хүрээлэн”-гийн доктор профейсор Зяо Вэйсин хэллээ. Тэрбээр, Нэгдүгээрт, багийн гишүүд сансарын тойрог замд анх удаа гар жолоодлогоор “Шэньжоу-9” хөлгийг “Тиэнгүн-1” станцтай холбох үүргийг гүйцэтгэх бөгөөд энэ нь автомат холболтоос илүү өндөр үр дүнтэй. Хоёрдугаарт, Хятад улс анхны эмэгтэй сансарын нисгэгчээ сансарын тойрог замд ажиллуулах гэж байна. Гуравдугаарт, Энэ удаагийн нислэг 10-20 хоног үргэлжлэхээр төлөвлөгдөж байгаа нь “Шэньжоу” загварын сансрын хөлгийн түүхэнд хамгийн урт аялал болж байна. Дөрөвдүгээрт, “Шэньжоу-9” хөлгийг “Тиэнгүн-1” станцтай холбосны дараа нисэх багийн гишүүд хамгийн анхны эрдэм шинжилгээний туршилт хийх гэж байгаа нь онцлог юм гэв.

Ж.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш