АНУ-ын Аляскын Мак-Кинли оргилд авирсан японы 4 уулчин цасан нурангины үеэр алга болжээ. АНУ-ын Үндэсний паркын алба энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна. Энэ оргилд таван уулчин авирсан ба нэг нь 18 метрийн гүн ангалд унасан боловч тэндээс гарч амьд үлдсэн байна. Бусад дөрөв нь амь үрэгдсэн бололтой. Япончуудыг эрэх ажилд 400 орчим хүн оролцсон боловч цас ихээр унаж, хүчтэй салхитай байсан учир хайгуул амжилтгүй болсон байна. Аляскын хамгийн өндөр Мак-Кинли оргилд 1932 оноос хойш авирсан хүмүүсээс 100 гаруй нь амь насаа алджээ.