Грек улсын иргэд өнөөдөр парламентын дахин сонгуульд саналаа өгч байна. Дахин сонгуульд 21 нам оролцож байна. Парламентад орох 3%-ийн босгыг 10 нам л давах боломжтой гэдгийг сүүлийн үед хийсэн олон нийтийн санал асуулгын дүн харуулж байна. “Шинэ ардчилал” нам болон ПАСОК социалист нам хамгийн олон суудал авах магадлалтай байна. Санал асуулгаас хархад “Шинэ ардчилал” консерватив нам 25%-ийн санал авч магадгүй байна. Хэрвээ “Шинэ ардчилал”намыг дэмжигчдын тоо өсвөл тэд социалистуудтай хамтарч засгийн газар бүрдүүлж болох юм. Грек улсад 130 тэрбум еврогийн тусламж үзүүлэх тухай ЕХ болон ОУВС-гийн саналыг тэд дэмжиж байгаа юм. Грек улс еврогийн бүсэд үлдэх эсэх нь энэ дахин сонгуулийн дүнгээс шалтгаалах болно. Таван сард болсон сонгуулийг бодвол энэ удаагийн сонгуулийн арга барил нь өөрчлөгдсөн бөгөөд грекчүүд намын нэрсийн жагсаалтаар саналаа өгөх юм.