logo
НҮБ-ын ажиглагчид Сири улсад ажиглалтаа зогсоолоо

НҮБ-ын ажиглагчид Сири улсад ажиглалтаа зогсоолоо

2012/06/18
НҮБ-ын ажиглагчид Сири улсад үйл ажиллагаагаа зогсоосноороо НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны энхийн зохицуулалтын төлөвлөгөөг эргэлзээтэй болголоо. Тус улсад хүчирхийлэл улам ихсэж байгаа тул эргүүл хийх ажлыг зогсоолоо гэж ажиглагчдын бүлгийн тэргүүн, генерал Роберт Муд мэдэгдсэн байна. НҮБ-ын зэвсэггүй энхийг сахиулагч бүлэглэл тусгай заалт гартал бааздаа байрлаж байх тушаал авсан байна. Сири улсад цус урсгах явдлыг таслан зогсоох нь урьдын адил бидний зорилт хэвээрээ байна гэж Муд тэмдэглэжээ. Нөхцөл байдал арай тайван болонгууд л ажиглагчид ажлаа сэргээнэ гэж генерал мэдэгдсэн байна. Өнгөрч буй долоо хоногт Сири улс дахь хүчирхийллийн түвшин нэмэгдсэн гэж тэрээр өнгөрсөн баасан гаригт мэдэгдэж байсан юм.Үүний хариуцлагыг мөргөлдөөнд оролцож байгаа зэвсэгт сөрөг хүчин, засгийн газрын цэргүүд хоёулаа хүлээх ёстой гэж Муд хэлсэн байна. Гал зогсоох явдал гол зүйл анги нь болсон НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Аннаны энхийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавихын тулд ажиглагчид Сири улсад байгаа юм. Ер нь бол Аннаны төлөвлөгөө 4-р сарын 12-ноос хүчин төгөлдөр болсон юм. Сирийн байдлын энхийн зохицуулалтын үндсэн элемент болсон Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг ОУ дэмжиж байгаа юм. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 6-р сарын 16-нд Аннантай утсаар ярихдаа НҮБ-ын ажиглагчдын бүлгийн үйл ажиллагааг тогтворжуулах чухал хүчин зүйлийн хувьд дэмжиж байна гэж мэдэгдсэн байна. Аннаны энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилготой хүчин чармайлтаа үргэлжлүүлэх нь чухал байна гэж тэр бас тэмдэглэсэн байна. Сирийн сөргөлдөөнд оролцож байгаа бүх талууд НҮБ-ын ажиглагчдын аюулгүй байдлыг хангах ёстой гэж дипломатчид мэдэгдсэн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш