logo
2012 оны Олимпийн наадмын тасалбарыг “хар зах” дээр худалдсан асуудлыг ОУОХ шалгаж байна

2012 оны Олимпийн наадмын тасалбарыг “хар зах” дээр худалдсан асуудлыг ОУОХ шалгаж байна

2012/06/18
2012 оны Олимпийн наадмын мянган тасалбарыг хэсэг түшмэд “хар зах” дээр гаргасан асуудлыг олон улсын олимпийн хороо мөрдөж эхэллээ. Лондоны Санди Таймс сонины сурвалжлагчид Ойрхи Дорнодын тасалбарын дамын наймчдын дүрээр ажиллахдаа тасалбарыг хэдэн арван оронд дамаар худалдаж авч болохыг илэрүүлсэн байна. Хамгийн аюултай нь нээлт, хаалтын ёслолын ажиллагааны болон зарим нэгэн уралдаан тэмцээний тасалбарын үнэ нь анхны үнээсээ арав дахин их байжээ. Янз бүрийн орны Үндэсний олимпийн хороод тасалбарын дамын наймаа хийж байгаа нь урьдчилсан байдлаар тодорхой болсон байна. Их Британиас нэг ч тасалбар “хар зах” дээр гараагүй гэж Лондоны Олимпийг зохион байгуулагчид батлан илэрхийлж байна. Лондоны Олимпийн тасалбарыг зарсан хэргээр Украин улсын Үндэсний Олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Геращенко огцорсон юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш