Өнгөрөгч бямба гарагт Норвегийн нийслэлд Мьянмын сөрөг хүчний тэргүүн Аун Сан Су Жи 20 гаруй жилийн өмнө 1991 онд Нобелийн Энхтайвны шагнал авсантай холбогдуулж хэлэх байсан үгээ хэлсэн байна. Ёслолын ажиллагаанд Осло хотын захиргаанд хааны гэр бүлийн гишүүд оролцжээ.
Шагнал олгодог жил Аун Сан Су Жи гэрийн хорионд байсан учир биечлэн шагналаа авч чадаагүй, түүний хүү өмнөөс нь авсан аж. Шагналынхаа мөнгийг тэрбээр эх орныхоо залуучуудын боловсролын хөтөлбөрт зориулсан байна. Шагналын мөнгөнөөс гадна түүнд Альфред Нобелийн хөрөг бүхий дурсгалын медаль болон диплом гардуулжээ.
Энхтайвны шагнал олгосон нь түүний амьдралын хамгийн чухал үйл явдал болсныг Су Жи үг хэлэхдээ онцлон тэмдэглэв. "Гэрийн хорионд байхдаа дэлхийн ертөнцийн нэг хэсэг байхаа больсон мэт санагдаж байлаа... Харин шагнал намайг бодит байдлыг дахин мэдэрч, хүмүүсийн дунд орж, хөл хориог даван туулах боломжийг олгосон. Нобелийн шагналын чухлыг би ойлгосон. Мьянмын ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэлд дэлхий дахины анхаарлыг уг шагнал хандуулсан. Манай улс мартагдахгүй" гэж Су Жи хэлсэн байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ тус улсад урьдын адил улс төрийн хоригдол байдгийг тэмдэглэжээ. "Алдартай тэмцэгчид нь суллагдсан ч гэсэн Мьянмад тийм хоригдлууд байсаар байна" гэж Су Жи хэлжээ.
Үгийнхээ төгсгөлд тэрбээр Нобелийн хороо болон өөрийг нь дэмждэг хүмүүст талархсанаа илэрхийлээд, даян дэлхийд энхтайван байдал тогтоохыг эрмэлзэхийг олон нийтэд уриалсан байна.
Үг хэлэхийн өмнөх өдөр нь Норвегийн хаан тавдугаар Харальд, түүний хатан Сони нарын барьсан зоогт Сан Су Жи оролцжээ.
Мьянмын үндэсний баатар, генерал, тус улсын зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулагч, "Мьянмын тусгаар тогтнолын эцэг" Аун Саны охин, 66 настай Су Жи амьдралынхаа дийлэнх хэсгийг Энэтхэг, Англид өнгөрүүлсэн бөгөөд 1988 онд л өвчтэй ээжийгээ асрахаар эх нутагтаа очсон байна.
Сөрөг фашист бүлэглэлийн бууны суманд өртсөн аав нь 1947 онд нас нөгчсөний дараа Су Жигийн ээж нь олон жил дипломат хариуцлагатай даалгавар биелүүлж, удаан хугацааны турш Энэтхэг, Их Британи болон бусад улсад Мьянмын Элчин сайдаар ажиллаж байжээ.
Су Жи Англид боловсрол эзэмшиж, 1969 онд Оксфордын их сургууль төгссөн байна. 1985 онд тэрбээр сургуульдаа эргэн орж, Лондоны их сургуулийн Дорно дахин болон Африкийн судалгааны факультетад докторын зэргийн диссертаци хамгаалжээ.
1969-1972 онд Су Жи Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд ажиллаж, дараа нь Оксфордын их сургуулийн багш, түвд судлаач эрдэмтэн Майкл Эйристэй гэрлэсэн байна. Тэднийх хоёр хүүтэй, 1970-1980 оны Су Жи хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлжээ.
Су Жиг Мьянмын сөрөг хүчнийг тэргүүлсний дараах эхний жилүүдэд цэргийн засгийн газрын төлөөлөгчид түүнийг ухамсарт амьдралынхаа дийлэнх хэсгийг хилийн чанадад өнгөрүүлсэн, олон жилийн "Британийн гэрийн эзэгтэй" байсан, улс төрөөс хол байсныг онцлон хэлдэг байв. Тэгвэл албан ёсны баримт бичгүүдэд Су Жиг Мьянма нэрээр бус, харин нөхрийн овгоор хатагтай Эйрис хэмээн нэрлэсэн байдаг аж.
З.Амгалан
МОНЦАМЭ