Архангай аймгийн нутагт орших таван км өргөн, долоон км урт нуурийг Өгий гэдэг. Хамгийн гүнзгий газартай 15 метр орчим байдаг ба далайн төвшнөөс дээш 1337 метрт оршино. Энэ нуур нь баруун талаасаа Орхон голын усаар тэжээгдэж, хойд мөсөн далайн ай савд багтдаг юм.
Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэн зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйлийн загас, 27 зүйлийн хөвөгч ургамал, 48 зүйлийн хөвөгч амьтан байдгийг судлаачид тогтоожээ. Мөн 150 орчим төрлийн шувуу цугладаг нуур аж.
Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ. Энэ нуур эртний тахилгатай учраас нутгийн эмэгтэйчүүд орохыг цээрлэнэ. Тэд эмэгтэй хүнд харш нуур гэж үздэг юм.